2020.12.03

М.Оюунчимэг: Ковид-19-ын үед хүний эрх зөрчигдөж байгааг анхаарч, ХЭҮК-ийн гишүүдийг ажиллуулах хэрэгтэй

УИХ-н чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг асуулт асуулаа:

Өчигдөр НББХ дээр ХЭҮК-ийн мэдээлэл сонслоо. Хатуу хөл хорионы үед хүний эрх зөрчигдөх явдал их гарч байна. Тиймээс ХЭҮК төлөөллөө УОК-ын  бүрэлдэхүүнд оруулж тэнд зөрчигдөж байна уу үгүй юу гэдгийг хяналт тавьж хамтарч ажиллах саналаа өгөөд сар болж байна гэж хэлж байна. Гэтэл одоо болтол хариу өгөхгүй байна. Эдийн засаг, эрүүл мэнд, хүний эрх гурав хамт байснаар бидний авах ёстой арга хэмжээ хэрэгжих ёстой. Үүнийг тогтоолдоо оруулж өгөх хэрэгтэй байна.