УИХ-н чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Хандив тусламж, зарцуулж байгаа хөрөнгийн талаарх мэдээллийг тогтоолын хэсэгт оруулж ирсэн нь сайн байна. Аж ахуй нэгж байгууллагуудыг дэмжих, уян хатан нөхцөлтэй зээл, тусгайлсан дэмжих сан байгуулах заалт оруулсан байна. Цахим Монгол Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажил сайн явж байна.
Харин банк, банк бус байгууллагуудтай холбоотой зээл олгох, хөнгөлөлттэй зээл олгох асуудал сайн явахгүй байна. Үүнийг шахаж шаардаж, хэрэгжүүлэх шаардлагатай. Хөдөө орон нутаг руу Улаанбаатарт түгжигдсэн иргэдийг шилжүүлэх, хөдөлгөөн хийх журамыг гаргасан. Их хурлын холбогдох хүмүүс УОК-той хамтарч тодруулах чиглэлээр онцгой анхаарал тавьж өгөөрэй.
Аж ахуй нэгж байгууллагууд ажлын байр бий болгох асуудлаар анхаарахгүй бол хөдөө орон нутгаас тураг махыг Улаанбаатар хот руу оруулаад харин дайвар бүтээгдэхүүнийг оруулахгүй байгаа.