2020.12.03
М.Оюунчимэг гишүүн Чингэлтэй ДОК-т 50,000 амны хаалт, бээлий хандивлалаа
Цар тахлаас шалтгаалан хатуу хөл хорио тогтоогоод байгаа сүүлийн өдрүүдэд иргэдийн эрүүл мэнд, нийгмийн хэв журам, улс орны аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа хүмүүс бол эмч, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагууд юм. Тэдэнд тусламж, дэмжлэг үзүүлэх чиглэлд Засгийн газар, УИХ-ын зүгээс тодорхой шийдвэрүүдийг гаргаад байгаа билээ.
Өнөөдөр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өөрийн сонгогдсон тойрог болох Чингэлтэй дүүргийн онцгой комисст халдвар хамгааллын дэглэм хангахад шаардлагатай 50.000 ширхэг амны хаалт болон нэг удаагийн хамгаалалтын бээлий зэргийг хандивлалаа.
Тэрээр энэхүү хандив, тусламжийг хүргэхдээ бодит судалгаан дээр үндэслэн хүндрэлтэй байгаа зорилтот бүлгийн иргэддээ болон олон хүүхэдтэй ам бүлд онцгойлон анхаарч ажиллахыг дүүргийн онцгой комиссынхондоо захисан юм. түүнчлэн Чингэлтэй дүүргийн онцгой комисс, ЗДТГ-ууд нийслэл хотын бусад дүүргүүддээ жишиг болж сайн ажиллаж байгаад талархлаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн зүгээс хөл хорионы үеэр иргэн бүр маскаа тогтмол зүүж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг уриалсан юм.