Хятадууд Монголыг буцаан нэгтгэхгүй гэх баталгаа  алга хэмээн оросууд мэдэгдлээ
2011.10.14

Хятадууд Монголыг буцаан нэгтгэхгүй гэх баталгаа алга хэмээн оросууд мэдэгдлээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин урд хөршид айлчилж байгаа. Энэ үеэр Оросын хэвлэлүүдэд «Монгол Улсыг хятадууд буцааж авахгүй гэх баталгаа алга» хэмээжээ. ОХУ-ын тоймч С.Балмасовын «Бээжингийн зуун жилийн ганцаардал ба санаархал» нийтлэлийг хүргэж байна.

Хятад улс 10 дугаар сарын 10-нд Синьхайн хувьсгалын 100 жилийн ойг цэргийн жагсаал, байлдааны онгоцтой сүр дуулиантай тэмдэглэлээ. 1912 оны хоёрдугаар сарын 12-нд император Пуи ширээнээсээ бууж, Дундад иргэн улсад Бүгд найрамдах засаглал тогтсон юм. Хятадын тэргүүн Ху Жин Тао энэ баярт зориулсан хурал дээр ард иргэддээ хандаж, «Тайванийн булангийн хоёр талд орших иргэд ээ, хамтдаа үндэсний агуу сэргэн мандлын төлөө хөдөлмөрлөе» хэмээн уриаллаа. Тэрбээр «Хятадыг энхийн замаар нэгтгэх нь их чухал. Энэ нь хятадуудын ашиг сонирхолд хамгийн их нийцэж байгаа. Хятадын хувьсгалч Сунь Ят сений хэргийг үргэлжлүүлэгч нь манай коммунист нам» хэмээн мэдэгдэв. Ийнхүү Хятадын удирдагч Ху Жин Тао 100 жилийн өмнө эхэлсэн хувьсгал одоо ч дуусаагүй гэдгийг дэлхий дахинд ойлгууллаа. Өөрөөр хэлбэл Хятад улс Тайваньд хяналтаа тогтоосны дараа л хувьсгал дуусах юм байх.

Синьхайн хувьсгал Хятадад юу өгсөн бэ? Өнөөдөр бид Хятадын хөгжил дэвшлийг цаг үргэлж бишрэн шагшсаар байгаа. Гэтэл хүн төрөлхтний соёл иргэншлийн өлгий болох энэ орон 100 жилийн өмнө уналтад ороод байлаа. Манжуурын хувьсгал эхлэх үед Цин угсааны хаад (1644-1911) улсаа сүйрүүлж, гадаадынхны эсрэг тэмцэх чадваргүй болсон байна. Хя- тадууд олон дайнд ялагдсан. Жишээлбэл 1840-1842 оны хар тамхины эсрэг Нэгдүгээр ба Хоёрдугаар дайн (Англи, АНУ-ын эсрэг), 1856-1860 оны (Англи, АНУ, Францын эсрэг), 1883-1884 оны (Францын эсрэг), 1894-1895 оны (Японы эсрэг), 1900 оны (Англи, Франц, Герман, Итали, Австри-Унгар, Орос, Японы эсрэг) дайн.

1911 оны Синьхайн хувьсгалын үеийн Шанхай хот

Хятад улс дайн дажны хөлд нэрвэгдэж, ялсан орнуудын ногдуулсан төлбөрт дарагдаж гүйцсэн төдийгүй түүнийг дэлхий даяар үл тоомсорлож байсан юм. Энэ улсын нутаг дэвсгэр нь дэлхийн том гүрнүүдийн учраа ололцдог талбар болж хувирчээ. Тэр үед Хятадад ямар ч гэрээ, хэлэлцээр тулгаж болох байсан. Иймээс Мин угсааны хаадын сүүлчийн энэ үеийг Бээжин «Тэгш бус хэлэлцээрийн эрин» гэж нэрлэдэг. Хятадын эдийн засгийн хөгжил хөгжингүй орнуудынхаас хэдэн зуун жилээр хоцорч явлаа. Үүний зэрэгцээ Хятадын газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюул учирч эхэллээ. Яагаад гэвэл хязгаар нутгуудад хэт даврагчдын хөдөлгөөн хүчээ авч, хунхуузуудын отрядууд улам олширсоор байжээ.

Эзэн хаан өөрчлөлт шинэчлэл явуулах чадваргүй байснаас мөхөлд хүрсэн. Гэхдээ Цин угсааны хаадыг түлхэн унагасан нь үнэндээ урт замын эхлэл болж, Хятад орон 100 жилийн дараа дэлхийн хоёр дахь том гүрэн болж чадсан юм. 1912 оны эхээр засгийн эрх Цин угсааны хааны түшмэл байсан генералын гарт шилжлээ. Тэрээр эзэн хааны дэглэмийг сэргээхийг оролдов. Үүний хариуд доктор Сунь Ятсенээр толгойлуулсан 1913 оны Хоёрдугаар хувьсгал дэгдлээ. Гоминданы намыг үндэслэгч Сунь уг нь хүчирхэг Хятад улсыг байгуулж, дэлхийн том гүрнүүдийн эсрэг зогсохыг хүсч байжээ. Хэдийгээр энэ хөдөлгөөн дарагдсан ч тэмцэл үргэлжилсээр байв. Ялалт ер- дөө цаг хугацааны асуудал болжээ.

1915 онд Юань Шикай өөрийгөө императороор зарласны дараа эсэргүүцлийн хөдөлгөөнүүд дахин дэгдлээ. Ингээд 1916 оны гуравдугаар сард Хятад дахиад Бүгд найрамдах улс болсноо зарлав. Гэсэн хэдий ч эрх мэдлийн төлөө тэмцэлдэж буй олон милитарист бүлэглэл энэ улсыг үндсэндээ хуваан захирах болжээ. Эдгээр бүлэглэл тус бүр гадаадын аль нэг орны ивээн тэтгэгчдээс хамааралтай байсан. Хятадуудыг бие биетэй нь мөргөлдүүлэх нь гадаадын орнуудын эрх ашигт нийцэж байсан хэрэг. Тэд 1920-иод оны эхээр иргэний дайн дэгдээлээ. 1926 оны эхээр «маршал» Чжан Цзолин, Чжан Цзучан /хунхуузуудын толгойлогчид/ нараар толгойлуулсан «Умардын эвсэл» хэмээх бүлэглэл Оросын цагаан гвардынхны дэмжлэгтэйгээр генерал У Пей Фу ба «улаан маршал» Фын Юйсян нарыг бут ниргэв. Тэд Хятадыг бүхэлд нь эрхшээлдээ оруулахыг хүссэн ч япончууд саад болжээ. Хятадад хүчирхэг, нэгдмэл засаг тогтохоос Япон улс айж байсан юм. 1926-1927 онд өмнөдийн хэмээх генерал Чан Кай Ши Умардын аян дайнаа эхлэв. Тэр бол Сунь Ятсевдй хэргийг үргэлжлүүлэгч бөгөөд милитаристуудыг устгаж, нэгдмэл Хятадыг байгуулахыг мөрөөдөж байлаа. Чан Кай Ши 1928 онд Умардын маршалуудыг устгаж, улмаар коммунистуудтай тэмцэлдсээр тэднийг засгийн эрхэнд гаргахад саад болжээ. Энэ сөргөлдөөн 20 гаруй жил үргэлжилсэн. 1931 онд дотоодын тэмцэлд автсан сул дорой Хятадын эсрэг Япон хөдөлж, Манжуурыг эзлэн авсан юм. Хятадууд 1945 онд Японыг бүрэн бууж өгсний дараа л гадаадын эзлэн түрэмгийлэгчдээс бүрэн чөлөөлөгдсөн билээ.



Тайвань дахь Сунь Ят сений хөшөө, цогцолбор

Мао Зэ Дунаар толгойлуулсан Хятадын коммунистууд 1949 онд Чан Кай Шийг бут цохиход үлдэгдэл цэрэг нь Таиваньд очиж хоргоджээ. Ингэж л өнөөдрийн Хятад улс бий болсон юм. Мао олон жилийн турш хувьсгалт туршилт хийсний дүнд зүүний үзэл, үндэстний менталитет ба аж ахуйн практикийн алтан дунджийг олсон гэж хэлж болно. Эцэст нь Хятад улс ер бусын амжилтад хүрсэн. Тэр бүү хэл өнөөдөр Хятад улс хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэж, өрнөдийн соёл иргэншлийг өдөөн хатгаж байна. Гэхдээ энд нэг «но» бий. Тайванийг хяналтдаа авсны дараа Бээжин 1911 оны хувьсгалыг дууссан гэж үзэх болов уу? Яагаад гэвэл Дундад иргэн улс нь Синьхайн хувьсгалын дүнд Монгол, Төвд гэсэн газар нутгуудаа алдсан билээ. Төвдийг хятадууд бүр Маогийн үед буцаан авч чадсан. Харин Монголын хувьд Хятад улс асуудлыг нээлттэй босгож ирэхгүй байгаа. Гэхдээ ирээдүйд тийм юм болохгүй гэх баталгааг хэн ч өгөхгүй. Түүнчлэн хүчирхэгжсэн Хятад орон нэгэн сайхан өдөр «бусад улс, гүрний хүчээр нялзаасан тэгш бус гэрээ»-г эргэн харж ч мэдэх юм. Харин энэ нь манай улсад ч / ОХУ/ хамаатай.


 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.