2011.10.22
Дональд Трампын амжилтын түүхээс
Дэлхийн тэрбумтан Доналд Жон Трамп багадаа эцэг, эхийнхээ чихийг халууцуулсан дүрсгүй хүүхэд байж. Түүнийг 13 нас хүрэхэд эцэг нь Нью-Йоркийн цэргийн академидсуралцуулахаар илгээсэн нь хүүгээдэг журамтай, жинхэнэ эр хүн болгох зорилготой байв. Тэнд сурах хугацаандаа Доналд өрсөлдөөн ямар чухал болохыг мэдэрч,хүссэндээ хүрэхийн тулд хааяа "араатан" араншин гаргах нь зөвгэдгийг ойлгож авчээ. Ирээдүйн тэрбумтны хүмүүжилд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн нь эцэг Фред Доналд аавтайгаа зан аашийн хувьд усны дусал шиг адилхан хүүхэд байсан гэдэг. Эцэг нь Доналдыг тэвчээртэй байж, өөрийнхөө хүссэнийг хүнээр хийлгэх чадварт сургажээ. Нэг үгээр хэлбэл удирдахуйн ухаанд сургаж чаджээ. Бизнесийнхээ гарааг эхлэхээс өмнө Доналд аавынхаа зөвлөснөөр коллежид сурахаар болов.
1964 онд Фордхамийн их сургуульд элсэн орж хоёр жилийн дараа Пенсилванийн Санхүү худалдааны их сургуульд шилжин суралцлаа. Тэрбээр суралцах хугацаандаа жирийн нэг оюутан байсангүй. Архи огт уухгүй, тамхи ч татахгүй хүмүүжил сайтай оюутан байж. Харин нэлээд хожуу хүүхэмсэг зангаараа алдаршсан юм.
Хэдий хүмүүжил сайтай оюутан ч хичээл, сургууль түүнд тийм ч чухал байсангүй. Эцгийнхээ бизнест туслахын зэрэгцээ ирээдүйн тэрбумтан маань үл хөдлөх хөрөнгийн наймааг сонирхож нэгэн цагт эцгээсээ илүү том гарын бизнесмэн болно гэж мөрөөддөг байв. Сурч байх хугацаандаа аав Фредтэйгээ зөвлөсний эцэст Огайо мужийн Цинцинати хотын дампуурсан компанийн 1200 айлын орон сууцны цогцолборыг худалдан авчээ. Эцэг, хүү Трампын худалдаж авсан цогцолборыг улсаас санхүүжилсний дараа тэд ганц зоос ч гарздалгүй сэргээн засварлах ажлаа хийсэн юм. Энэ амжилттай наймаа ирээдүйн барилгын магнат, тэрбумтанд маш их урам хайрлажээ.
Гэхдээ ноён Трампын ажил хэрэг үргэлж амжилттай байсангүй. Тэрбээр еөрийн бизнесийн хараанд Нью-Йорк хотыг онилж, "энэ хот миний мөнгөний уурхай болно" гэдгийг зөн совингоороо мэдэрдэг байж. Нью-Йоркт ирснийхээ дараа "алдартнуудын гудамж" буюу Манхэттенд амьдрах хүсэлдээ хөтлөгдөн, хамгийн захын гудманд нэлээдгүй тааруу байр хөлсөлж суув. Манхэттений гудамжаар алхахдаа барилга байшингийн загвар, хийцийг анхааралтай судалдаг байж. Ингэж хийсэн судалгаа нь хожим түүнд их хэрэг болсон байж мэдэх юм. Дээдэс, баячуудын хүрээлэлтэй холбоо тогтоож, өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болохын тулд Доналд улстөрчид, банкны эзэдтэй нөхөрлөхийг эрмэлзсэн ч туршлагагүй залууг хэн ч анзаарч харсангүй.
Trump Tower
Гэсэн ч зорилгодоо үнэнч Доналд шантарч, хойш суусангүй. 28 нас хүрсэн жил ньНью-Йорк хот түүнд анхны том боломж олгов. Тэрбээр Манхэттен дүүргийн баруун хэсэгт дампуурсан төмөр замын хэсэгхэн газрыг ашиглаж бизнес төв барилаа. Үүний дараа баячуудын гэгдэх "Commodore" зочид буудлыг засварлах тендерийг өөрийн болгов. Энэ бүхний эцэст Доналд Трамп гэдэг нэрийг хүмүүс тоох болж, тун удалгүй Нью-Йорк хотын барилгын салбарт тодорхой байр суурь олов. 1979 онд 58 давхар, доороо дээд зэрэглэлийн дэлгүүртэй, гадна талдаа 24 метр өндөр усан оргилууртай, алдарт "Trump Tower" цогцолборыг барьж ашиглалтад оруулсан нь Д.Трампыг жинхэнэ барилгын "акул" болгосон юм. Түүний байгуулсан цогцолборт Саудын Арабын хаан, кино од Софи Лорен зэрэг алдартнуудбайр худалдаж авсан нь үнэгүйсурталчилгаа болохоос гадна Д.Трампын барьсан байшинд амьдрах нь нэр төрийн баталгаагэсэн ойлголтыг одуудад төрүүлэх болов. Түүний өрсөлдөгчид байрныхаа үнийг бууруулж байхад ноён Д.Трамп үнийг улам өсгөж байв. Нэгэнт одуудын дунд нэр алдраа цуурайтуулсан эрхэм тэр бумтны байраас хүмүүс худалдаж авах гэж дугаарлаж зогсдог болов.
Дунбай хот дах Trump Tower
Учир нь баян хүмүүст мөнгө гол бишхарин имиж, нэр төр гол нь гэдгийг Д.Трамп мэдрэмжээрээ ойлгожээ.
Түүний дараагийн цогцолбор нь1982 онд 250 сая ам.долларынөртөгөөр боссон "Наrrа" байв.Үүний дараагаар Атлантик Сити дэхказино, зочид буудлын барилгыгхудалдан авч "Trump Castle" нэртэйболгожээ. Мfрийтэй тоглоомынмөнгөний унацыг мэдэрсэн Д.Трамп1990 онд дэлхийн хамгийн өндөрөртөгтэй казино "Taj Маhal”-ыгхудалдаж авчээ. Тус жилдээ ноёнД.Трампын хөрөнгийн хэмжээ нэгтэрбум ам.долларт хүрч, албанёсоор дэлхийн тэрбумтнуудынэгнээнд элсэв. Түүний мэдэлдзfвхөн казино, барилгынцогцолборууд байсангүй. Агаарын тээврийн "Trump Shuttle Airline" компани, хөлбөмбөгийн "New Jersey Generals" баг, баячуудад зориулсан хэд хэдэн өндөр өртөгтэй байшин байв.
Асар богино хугацаанд энэ их амжилтын эзэн болсон ноён Д.Трампыг "бизнесийн уналт" тойрсонгoй. Америкийн хэвлэлээр шинэ тэрбумтны хувийн амьдрал, ажил хэрэг амжилтгүй байгаа тухай таагүй мэдээллүүд гарах болов. Үүнийг тухайн үеийн бизнесийн шинжээчид Д.Трампад тодорхой ажпын стратеги төлөвлөгөө байгаагүйтэй холбон тайлбарлаж байв. Гэсэн ч өдгөө 60 настай Д.Трамп Америкийн хамгийн алдартай тэрбумтан хэвээр байна. Түүнээс хол давсан хөрөнгfтэй Уоррен Баффет, Тед Тернер нараас илүүтэй Доналд Трампыг америкчууд сайн мэддэг. Алдарт "Forbes" сэтгүүл түүнийг "Мандан бадралтын ид үеэ өнгөрөөсfн ч алдрын оргилд мөнхөрч чадсан тэрбумтан" хэмээн бичсэн байна. Өнөөдөр Трамп гэдэг овог дэлхий нийтэд нэгэнт брэнд болжээ. Амжилт, эд баялгийн баталгаа болсон энэ нэрийг худалдаж авахыг хүсэх хүмүүс ч олон. Жишээлбэл, Сөүлд барьсан барилга дээрээ нэгэн компани "Trump Tower" нэрийг тавих эрхийг таван сая ам.доллараар худалдан авчээ. Д.Трамп амьдралынхаа туршид бизнемэн, тэрбумтан байхыг хүссэнгүй. Тэрбээр 2000 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, улстөрд орж байгаагаа албан ёсоор зарласан.
60 насны босго алхсан ноён Д.Трамп тав дахь хүүхдээ өлгийдөж авсан. Түүний гурав дахь эхнэр Словений загвар өмсөгч Мелани Кнаусс тэрбумтанд хүү төрүүлж өгчээ. Хүүгээ тfрсний дараа Д.Трамп "Би энэ орчлонгийн хамгийн аз жаргалтай хүн. Тэр тусмаа өнөөдөр бүр их жаргалтай байна. Цаашдаа ч хүүхэдтэй болно гэж бодож байгаа" хэмээн сэтгэл догдлон өгүүлжээ. Харин анхны эхнэр Иванаасаа Доналд, Иванка, Эрик гэсэн гурван хүүхэдтэй бол хоёр дахь эхнэр Марла нь Тиффани хэмээх охин төрүүлж өгсөн. Тав дахь хүүхдэдээ зориулсан ёслолын арга хэмжээг сүр дуулиантайхан хийхэд алдарт дуучин Элтон Жон өөрийн биеэр ирж дуулсан юм. Хэдий өөрийн эцэг Фредээс тусламж авч бизнесийн гараагаа эхэлсэн ч өөрийн төрөлх араншин, зорьсондоо хүрдэг тууштай зан нь түүнийг өнөөдрийн өндөрлөгт хүргэжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.