2020.12.15

О.Цогтгэрэл:Үнэлгээний үнэ, хөлсийг төрөөс тогтоох нь зөв үү?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.15/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газар 2020.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн,Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл асуулт асуулаа.

Үнэлгээний үнэ хөлсийг төрөөс тогтоох тухай байна.Тухайн байгууллагуудын бараа бүтээгдэхүүнээ үнэлэх боломжийг хааж байгаа юм биш үү. Тусгай лиценз, зөвшөөрлийн асуудал их байна. Үнэлгээ тусгай зөвшөөрлөө авч дангаараа явж болохгүй юу? Өөрийн ажил олгогч байгууллага үнэлгээ хийх боломжтой харагдаж байна.Үүсгэн байгуулагчийн талаар тодруулж өгөөч. Гадаадын том компани орж ирэхэд үүнийг үнэлэх чадамж байгаа юу? Хөрөнгийн үнэлгээний салбарыг ямар багтаамжтай гэж харж байгаа вэ?

Гишүүний асуултанд ажлын хэсгийн гишүүн хариулт өглөө.
Үнэлгээний жишиг хөлс дээр бол төртэй холбоотой ажил дээр хийгдэнэ. Дуудлага худалдаа, хувьчлах гэх мэт.Зохицуулалт хийгдээд явна.Нийтийн ашиг сонирхол бүхий байгууллагын үнэлгээг хуулийн этгээд, жижиг үнэлгээг хувь хүн хийх нь өртөг зардал бага байна гэж энэ зохицуулалтыг оруулсан.Хариуцлагыг тодорхой болгож үнэлгээний эрхтэй хүмүүсээр хийлгэхээр заасан. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn