2020.12.15

Ц.Цэрэнпунцаг: Хөрөнгөө заавал үнэлүүлэх ёстой гэсэн заалт аж, ахуй нэгжид дарамт болно

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.15/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газар 2020.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:
Хөрөнгийг тодорхойлсон тодорхойлолтыг оруулсан уу? Хөрөнгөө заавал үнэлүүлэх ёстой гэсэн заалт аж ахуй нэгжид дарамт, зардал болно. Энэ заалт байх ёстой юу? Төрийн өмчит компаны үнэлгээг зөв, нарийн шалгуураар сайн хийх хэрэгтэй. Энэ үнэлгээ эргэлзээ төрүүлдэг.
Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын тэргүүн Г.Баянмөнх

Үнэлгээний тухай хөрөнгийн зүйлийг оруулж өгсөн. Олон улсын стандартын дагуу явна. Биет болон биет бус гэж тодорхойлсон. Үнэлгээний компани хувьд хариуцлагын тогтолцоог оруулсан.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn