Өрөг хэлэлцүүлэг: Тахлын үеийн улс төрийн манлайлал ба эрсдэлийн менежмент
Ч. УНДРАМ: ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙН ҮЕД УЛС ОРОН ОЛОН ТОЛГОЙТОЙ ЯВЖ БОЛОХГҮЙ.
Их хурлын дэргэдэх түр хороог онлайнаар байгуулж ажилласан. Түр хороо 3-4 удаа ковидын хуулийн хэрэгжилтийг сонссон. Засгийн газрын шийдвэр засгийн газар дээр хэлэлцэгдээд батлагдана. Онцгой байдлын үед улс орон олон толгойтой явж болохгүй. Ямар ч мундаг улс төрийн манлайлал байлаа гээд нэг зангидсан гар шиг явах ёстой.Ковидын гарснаас хойшхи 10 сарын хугацаанд бизнес эдийн засаг руу чиглэсэн тодорхой хэмжээний олон арга хэмжээг авсан. Бизнес эрхлэгчдийн санал асуулга дээр эдгээр арга хэмжээнүүд дэмжлэг болсон гэж хариулсан байсан.
Засгийн газраас эдийн засгийн урт хугацааны стратеги танилцуулаагүй байна. Гэхдээ хэн ч маргааш юу болохыг мэдэхгүй байна. Бид өнөөдөр ойрын хугацаанд болж байгаа үйлдлүүдийг хараад хийх ёстой зүйлээ хийгээд явж байгаа.Би энэ оны төсвийн ажлын хэсэгт орж ажилласан. Ковидтой жил учраас төсөвт эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмсэн. Мөн вакцины төсөвт 20 сая төгрөгийг тусгасан.
Энэ жилийн төсөв шинэ үндсэн хуулийн хэрэгжилтээр төсвийн зарлагыг нэмж болдоггүй онцлогтой болсон. Аль нэг зардлыг нэмэхийн тулд нөгөөг нь хасаж байж багц дотор нь нэмж болдог.Энэ жилийн төсвийн давуу тал эрүүл мэнд, болосвролын салбарын реформыг хийсэн.Эрүүл мэндийн даатгалын сан, эмийн бодлого сайжруулъя гэх мэтчилэн тэр чигт нь тусгасан. Мөн боловсролын реформыг тусгаж чадсан. Төсвийн бараг хамгийн их хувийг боловсролын салбар эзэлж байгаа. Энэ Их хурал анх удаа төсвийн зарлагыг бууруулж, орлогыг нэмэгдүүлж чадсан гэдгийг хэлмээр байна.
С.ОДОНТУЯА: ЗАСГИЙН ГАЗАР ӨНӨӨ МАРГААШАА АРГАЦААСАН ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙНА.
Засгийн газрын сүүлийн шийдвэр өрхүүдийг дэмжиж чадахаар байна, аж ахуй нэгжүүдэд харин хангалттай дэмжлэг болж чадахгүй.Иргэдэд ашиглахгүй байгаа, үнэгүй юм тарааж өгөх гэж байгаа мэт тайлбарласан л болохоос биш Эрдэнэт үйлдвэрийн улсын төсөвт төвлөрүүлэх байсан мөнгө л байхгүй болно гэсэн үг. Нэгэнт ийм хэмжээний мөнгө төсвөөс гаргах гэж байгаа бол 5-10 жилийн ашигтай шийдэл гаргаж болох байсан.
Импортыг орлох хүнсний худалдаа, үйлдвэр эрхэлбэл бүх зардлыг нь тэглэе, хөдөө очоод ногоо тарьвал ийм дэмжлэг үзүүлье үйлдвэрлэл эрхэлбэл татвар чөлөөлье гэх зэргээр дэмжих хэрэгтэй.Эдийн засгаа солонгоруулъя гэж олон жил ярьж байгаа хэрнээ өнөөг хүртэл дорвитой зүйл хийхгүй байна. Монгол улс эрүүл хүнсээ өөрсдөө хангах салбарыг хөгжүүлэх боломж байсан. Энэ урамшуулал дэмжлэгийг зөв хандуулж чадсан бол. Ковидын хоригийн үед улс орнуудын дотоодын хүнсний үйлдвэрүүд маш сайн хөгжиж байна.У
ИХ-ын гишүүдийн гол үзэл бодлоо илэрхийлэх, шаардлага тавих индэр бол байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулган байдаг. Цар тахалтай холбоотой хамгийн гол асуудал бол төсөв. Айлын эхнэр, ээж хүний хувьд хэлэхэд өрх айл ковидтой үед төсвөө янз бүрийн зүйлд зарцуулахгүй. Төсөв барьж байгаа гэрийн эзэгтэй шуба авна, байрныхаа өр зээлийг төлж дуусаагүй байж дахиад нэг хаус авна гэж бодохгүй.
Гэтэл яагаад улсын төсөвт гэрийнхээ төсөвт ханддаг шиг хандахгүй байна вэ? Бид музей, олон соёлын төвөө түр хүлээчих, эхлээд бүгдээрээ хоол унд, ажлын байр хадгалахдаа зарцуулъя гэж янз бүрээр хэлж үзсэн.Төсвийн хууль гарчихсан, орлого нь орж ирэхгүй байхад яаж төсвийн хуулиа биелүүлэх юм бэ гэдэг нь ойлгомжгүй. Нийслэлийн орлого 40% тасарчихсан. Гэтэл төсөв дээр 400 гаруй тэрбумыг нийслэлд төвлөрүүлэхээр байна. Яаж нийслэл орлогоо бүрдүүлэх вэ.
Төсвийн хууль хэрэгжих боломжгүй болж байна.Ардчилсан нам урт хугацааны бодлого дээр анхаардаг байсан. Чингис бондоос 300 мегаваттын эрчим хүчний салбарын өргөтгөл хийгээгүй бол өнөөдөр ачааллаа дийлэхгүй байх байсан. ТЭЦ-4 дээр 123 мегаватт, ТЭЦ-3 дээр 50 мегаватт, нийт маш олон зуун мега ваттын хөрөнгө оруулалтыг Чингис бондоос эрчим хүчний салбарт хийж байсан.Өөрөөр хэлбэл энэ нь 5-10 жилийн дараах бодлогоо харж хийж байсан. Тэгэхээр арай хийж явж байгаа эрчим хүчний салбарыг ганц буруу мэдэгдлээр хүнд нөхцөлд оруулж болохгүй.
Холбоотой мэдээ
2024.10.29
2024.10.28
2024.10.18
2024.10.31
2024.10.30
2024.10.22