"Ковид-19" цар тахлын эсрэг вакцин худалдан авах Ажлын хэсгийн төлөвлөгөөг баталлаа
2020.12.23

"Ковид-19" цар тахлын эсрэг вакцин худалдан авах Ажлын хэсгийн төлөвлөгөөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр боллоо. Хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа.

"Ковид-19" цар тахлын эсрэг вакцин худалдан авах чиглэлээр яриа хэлэлцээ хийж байгаа Ажлын хэсгийн төлөвлөгөөг батлав. Вакцинд хамрагдах хүний тоо, хамруулах үе шат, хугацаа,  дайчлагдан ажиллах эрүүл мэнд болон бусад байгууллагын хүний нөөц, дотоодод тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэл, хүйтэн хэлхээний аюулгүй байдал, холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэргийг төлөвлөгөөнд нарийвчлан тусгажээ.