Ц.Туваан: Энэ оны НДШ төлөлт улсын хэмжээнд ямар хувьтай байна вэ?
УИХ-ын нэгдсэн чуулганаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Төсөлд
Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ногдуулж тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд шимтгэл төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгох шийтгэл, мөн зүйлийн тайлбарын хоёр дахь өгүүлбэрт заасан алдангиас тус тус чөлөөлөхөөр тусгажээ.
Төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Туваан Нийгмийн даатгалтай холбоотой зарим асуудлаар салбарын сайдаас асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Туваан
"Хуулийн төслийг дэмжиж байна. НДШ-ийг ажил хийж байгаа болон ажил олгож байгаа хүн бүр төлдөг. Энэ шимтгэл жил бүр нэмэгдэж ирсэн, энэ нь иргэд, ААН-үүдэд хүнд ачаа болж ирдэг. Жилийн эцсийн тайлан, бланс гарч байна. Тэгэхээр НДШ-ийн төлөлт ямар байгааг хэлж өгөөч?
Малчдын НДШ-ийг нөхөн төлүүлэх хуулийн төслийг сунгах асуудал ямар шатандаа явна вэ? гэдгийг мөн асууя.