УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.31\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Цар тахлаас болж хөдөлмөрлөх сэтгэхүй нь багасч эхэлж байна. Хөнгөлөлт нэхсэн байдал руу орж эхэлж байна. Ялангуяа ард түмнийхээ баялагаар амьдарч байгаа компаниуд зүгээр л төлөөд явж байсан нь дээр. Энэ зүйл өөрөө морал хаазарт үүсгээд байна. Төлөхгүй хойшлуулж болох юм байна, шийдвэр гарчих юм байна гээд. Төлдөг сайн, төлдөггүй муу компаниуд мэдээж байгаа. Тийм юм байдаг учраас энэ торгууль гэдэг юм байгаа юм. Оны эцэст төсвийн орлого чинь муу байгаа учраас жишээ нь хөрөнгө оруулалтын төлбөрөө төлж чадахгүй байгаа юм билээ. Тэтгэврийн сан өөрөө алдагдалтай байдаг сан. Энэ нь хүүгүй мөнгөө өөрөө өөртөө зээл болгож ашиглах боломжийг олгоод байна. Тиймээс баялаг хүртэж байгаа байгууллагууд дуугүй төлөөд явах ёстой. Бусдаас илүү яагаад тэр баялагийг хүртсэн бэ? Үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа уул уурхайн компаниудын юм нь өссөн байна. Ийм компаниудыг оруулах хэрэггүй юм.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.31\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Би А.Ариунзаяа сайдтай санал нэг байна. Үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа байгууллагуудыг ялгаварлахгүйгээр харьцах нь зүйтэй байх. Өнөөдрийн энэ цар тахал бол хэнийг ч ялгаварлаагүй, бүгдэд л адилхан нөлөөлж, дарамт болж байна. Тэглээ гээд мэдээж Ц.Даваасүрэн гишүүний ярьж байгаа уул уурхайн компани, архи пиовны компаниуд татвараа төлөөд явах нь ойлгомжтой. Тиймээс ААН, компаниудыг ялгаварлан үзэж болохгүй. Оны эцэс гээд банкны зээл, янз бүрийн төлбөр тооцоо гээд ААН-үүд бүх төрлийн өглөг, авлагыг оны эцэст тэглэхийг бодож байгаа. НДШ-ийг хэзээ нэгэн цагт төлөх нь тодорхой учраас төлөхгүй хойшлуулъя гэж бодохгүй байх. А.Ариунзаяа сайдын хэлж байгаагаар байгууллагуудыг ялгаварлахгүйгээр бүх ААН-ийг адил тэгш, үйлчилэхээр энэ хуульд оруулах нь зүйтэй. Алданги, торгууль хэн ч төлье гэж бодохгүй гэхдээ үүнээс хойш сууя гэж ямар ч ААН бодохгүй учраас би сайдтай санал нэг байна. Цаашдаа ч энэ хуулийн үйлчиллээр уул уурхай, бусад том ААН-үүд бол НДШ-ээс хойш сууя гэж бодохгүй нь ойлгомжтой учраас энэ хууль адил үйлчилэх нь зүйтэй юм.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.31\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар асуулт асуулаа: Иргэд ААН-ийн эрэлт шаардлага, хүсэлт хүлээлт нь ямар байгаа вэ? Бид ингээд шийдээд өгдөг. Талархаад, таатай хүлээж авдаг талаар эргэх холбоо байхгүй байна. Бид нэг шийдвэр гаргадаг тэгээд таг болдог. Тоо баримт дурьдаад дээрээс бид хэд өөрсдийгөө ухаантай, толгойгоо ажиллуулах ёстой гэж боддог болж таарч байна. Танай салбарт торгууль, алданги, хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар өөр ямар асуудлууд байна вэ? Үүнийгээ хэр тооцож байна вэ? Иргэд ААН-ийн хүсэлт, эрэлт шаардлага дээр тооцоо хийж суурилах хэрэгтэй байна. Бид бүгдийг нь хөнгөлж, чөлөөлнө, хандив цуглуулна гээд явдаг газар боллоо. Өчигдөр бол хандив цуглуулах ажлыг төр нь хийгээд байна уу хэн нь хийгээд байгаа нь ойлгомжгүй байсан. Ядарсан хүмүүс байгаад байдаг. Улсын төсвөөс 13 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр хүүхдүүдэд өгч байгаа. Урьд хожид байгаагүй хэмжээгээр хүүхдүүдийн төлөө шийдвэр гаргаж өгөөд явж байна. Гэтэл гэнэт өчигдөрөөс эхлээд хүүхдийн төлөө юм хийж байгаа юм шиг харагдаж байна. Бидний хийж байгаа зүйлс юм юмтайгаа холбогдож байна уу? А.Ариунзаяа сайд таны салбарт дараагийн сюрпризүүд хэр байна вэ? Тийм юм байгаа бол урьдчилж хэлмээр байна. Түүний асуултанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хариуллаа. НДШ-ийн тайлангаа үнэн зөв мэдүүлсэн боловч төлж чадаагүй бол алданги торгуулиас чөлөөлөх хууль нь 2020 оны 4-р сард батлагдсан байдаг. 13.9 тэрбум төгрөгийг чөлөөлсөн. 4-р сарын 1-ээс 10-р сарын 1 хүртэл НДШ-ийг бүрэн чөлөөлсөн. 10-р сарын 1-ээс хойш тэтгэврийн шимтгэл төлөгдөж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах шимтгэл, халамжийн шимтгэлүүд бүрэн чөлөөлөгдсөн. Ирэх онд тэтгэврийн шимтгэл 8.5 хувиар явж байгаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.31\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асуулаа: Би эцсийн хэлэлцүүлэг бэлдэхэд нэг санал тавьсан. Ковид-19-ын үед үйл ажиллагаа нь зогсоогүй тасралтгүй орлого олж, ашигтай ажилласан компаниудын хувьд энэ хуулийг үйлчилэхгүй байхаар зохицуулъя гэсэн асуудал юу болсон бэ? Түүний асуултанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хариуллаа. 11,12-р сарын хугацаанд НДШ-ийн тайлангаа үнэн зөв мэдүүлсэн боловч төлөөгүй бол алданги торгуулиас чөлөөлөх зохицуулалтыг оруулаад, тухайн өнгөрсөн хугацаанд ковидын улмаас үйл ажиллагаа нь доголдсон байгууллагуудыг дотор нь ялгах нь төдийлөн тохиромжтой биш байх гээд энэ хугацаанд ялгаварлахгүйгээр бүх байгууллагуудыг хамруулсан байгаа.
УИХ-ын нэгдсэн чуулганаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. ТӨСӨЛД Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ногдуулж тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд шимтгэл төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгох шийтгэл, мөн зүйлийн тайлбарын хоёр дахь өгүүлбэрт заасан алдангиас тус тус чөлөөлөхөөр тусгажээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар төслийн 1 дүгээр зүйлийн “2021 оны 07 дугаар сарын 1-ний” гэснийг “2020 оны 12 дугаар сарын 31-ний” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасан юм. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тус саналыг дэмжиж байр суурь илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Байнгын хороон дээр гарсан зарчмын зөрүүтэй саналыг дэмжиж байгаа юм. Нэг бодлын өршөөлийн хууль гэсэн үг шүү. Он гараад алданги, торгуулийн асуудлууд эхэлнэ. Гэхдээ хэдий хөл хориотой байгаа ч зарим ААН-үүд үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр он гарсны дараа тайланг нь харгалзан үзэж байж хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Мөн түрүүнд Ц.Туваан гишүүний асуусан асуултыг дахиж асуумаар байна. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ нөхөн төлүүлэх хуулийн хэрэгжилтийг сунгаж өгөөч гэж хэлмээр байна.