АНУ-ын тусгай  алба мөрдөж байжээ
2012.02.13

АНУ-ын тусгай алба мөрдөж байжээ

 
  • Түргэн ууртай учир түүнтэй ажиллахад хэцүү гэж зарим танил нь тэмдэглэжээ. Жобсыг ааш зангийн хувьд хэцүү хүн гэдгийг хэн хүнгүй мэддэг.
  • ХТМТ-ны нэрээ хэлэхийг хүсээгүй нэг эх сурвалжийн ярьснаар, шударга, төлөв түвшин зан чанар нь төрийн алба хашихад заавал тавигдах болзол биш аж.

АНУ-ын Холбооны тагнан мөрдөх товчоо /ХТМТ/ «Apple» компанийг үүсгэн байгуулагч Стив Жобсыг мөрдөн байсан тухай 200 орчим хуудас нууц материал нийтлэгджээ. Мөрдөгчид Жобсын найз нөхөд, хамт ажилладаг хүмүүсийг байцааж байсан байна. Энэ баримт бичгийг алдартай бизнес эрхлэгчийн намтар ч гэж үзэж болох аж. Америкийн мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн дагуу 190 гаруй хуудас баримт бичиг нийтийн хүртээл болж байна. «Apple» компанийг үүсгэн байгуулагч ямар хүн байсан, хэнтэй уулзаж харилцдаг байсан, тэрбээр ямар зан чанартай хүн болох гээд өөр олон мэдээллийг ХТМТ-ны баримт бичгээс авч болно.

Хавтаст баримт бичгийг 1991 онд нээжээ. Тэр үед Цагаан ордны захиргаа Жобсыг Худалдааны яамны экспорт хариуцсан зөвлөхөөр томилох асуудлыг хэлэлцэж байв. Энэ ажлын үеэр ХТМТ-ны ажилтнууд 29 хүнийг байцаажээ. Баримтад тэмдэглэснээр, Жобсыг мэдэх зарим хүн түүний ёс суртахууны байдал, үнэнч шударга эсэхэд нь эргэлздэгээ илэрхийлж, бизнесмэн өөрийн зорилгод хүрэхийн тулд худал хэлэхэд бэлэн хэмээн нотолж байв. Түргэн ууртай учир түүнтэй ажиллахад хэцүү гэж зарим танил нь тэмдэглэжээ. Жобсыг ааш зангийн хувьд хэцүү хүн гэдгийг хэн хүнгүй мэддэг.

Үүний сацуу ХТМТ-ны баримтад тодорхойлсноор, «Apple» компанийг үүсгэн байгуулагч нь итгэл даах хүн аж. Зан ааш нь Жобсыг 1991 онд экспорт хариуцсан зөвлөх болоход саад болоогүй байна. ХТМТ-ны нэрээ хэлэхийг хүсээгүй нэг эх сурвалжийн ярьснаар, шударга, төлөв түвшин зан чанар нь төрийн алба хашихад заавал тавигдах болзол биш аж. Жобс ХТМТ-ны ажилтнуудтай ярилцахдаа 1970-1974 онд ахлах анги, коллежид сурч байхдаа мансууруулах бодис хэрэглэж үзэж байснаа хэлсэн байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.