2020.08.20
ШӨХТГ-ын газрын дарга Б.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаа хүлээн авлаа
Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагвааг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18(3) дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн өөр ажилд томилогдох болсонтой нь холбогдуулан Засгийн газрын 65 дугаар тогтоолоор үүрэгт ажлаас чөлөөллөө.
Тус агентлагийн даргаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар томилогдон үүрэгт ажлаа хүлээн авлаа.