"Гэрэлтэй Эрдэнэт" төсөлд БНСУ-ын Сөүл хотын дарга нэгдлээ
2019.06.06

"Гэрэлтэй Эрдэнэт" төсөлд БНСУ-ын Сөүл хотын дарга нэгдлээ

"Эрдэнэт хотын Бодлого судалгааны хүрээлэн"-ийн Тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, Баян-Өндөр сумын засаг дарга С.Ганцогт нар албан ажлаар БНСУ-ыг зориод байна.

Тэгвэл өнөөдөр БНСУ-ын Сөүл хотын захиргаа, Төв номын сангийн удирдлагууд хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр Сөүл хотын дарга Паг Вонсүн Солонгос хэл сурахад хамгийн их түлхэц өгдөг уран зохиолын 220 нэр төрлийн 314 ширхэг номыг Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн V сургуульд хандивлалаа. Монголын залуусын дунд хамгийн эрэлттэй гадаад хэлний нэг нь Солонгос хэл байдаг. Тиймээс тэдний сурах, хүсэл тэмүүлэлд урам зориг өгөх томоохон алхмын нэг нь энэ болж байна.

Өмнө нь Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачилгаар "Бумбардай" хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудаар 2000 ном хандивлах ажлын хүрээнд Бүрэнбүст багийн V сургуулийн Солонгос хэлний тэнхимд зочилж байсан юм. V сургуулийн удирдлагууд солонгос хэл сурахад дэмжлэг өгдөг, хүүхдүүдийн хэл сурах эрмэлзлэлийг төрүүлдэг уран зохиолын ном дутмаг байгаагаа дурьдаж байсан. Тухайн үед Бат-Өлзийн Бат-эрдэнэ БНСУ-ын холбогдох байгууллагатай холбон,өнөөдөр ийнхүү биеллээ оллоо. Тус сургуулийн номын фондны ихэнхи хувийг сурах бичиг зонхилдог байсан бол энэ удаад Солонгос хэл дээрх уран зохиолын 314 ширхэг номоор баяжигдан сурагчдын гарт очих баярт мэдээг танд хүргэж байна.