"Залуусын дуу хоолой" чуулга уулзалтад оролцохыг урьж байна
Хэрэв та 18-35 настай, илүү сайхан ирээдүйг бүтээн байгуулахад хувь нэмрээ оруулахыг хүсэж байгаа бол “Залуусын дуу хоолой” чуулга уулзалтад дараах холбоосоор бүртгүүлээрэй.
2019.06.06

"Залуусын дуу хоолой" чуулга уулзалтад оролцохыг урьж байна

"Залуусын дуу хоолой" чуулга уулзалтыг Монголд үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр энэ сарын 15-16-ны өдөр зохион байгуулах гэж байна. Энэ үеэр 18-35 насны 1000 гаруй залуус цуглаж засаглал, залуучуудын улс төрийн оролцоо зэрэг нийгмийн чухал асуудлуудыг өөрсдийн арга хэлбэрээр илэрхийлж санал, бодлоо солилцох юм байна. Түүнчлэн ардчилал, авлига, бизнес эрхлэлтийг дэмжих тухайд ч хэлэлцүүлэг өрнүүлж дуу хоолойгоо нэгтгэх юм. 

Чуулганыг зохион байгуулах багаас гадна хөндлөнгийн зөвлөхүүдийн багийг бүрдүүлсэн бөгөөд салбар бүрт ажиллаж буй залуус зохион байгуулалтын арга, хэлбэрт санал шийдлээ тусгаж буй. 

Хэрэв та 18-35 настай, илүү сайхан ирээдүйг бүтээн байгуулахад хувь нэмрээ оруулахыг хүсэж байгаа бол “Залуусын дуу хоолой” чуулга уулзалтад дараах холбоосоор бүртгүүлээрэй. 

Энд дарж бүртгүүлнэ үү.