ЗГХЭГ-ын Дэд дарга Бат-Өлзийн Бат-Эрдэнэ хүүхдийн амь аварчээ
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ ажлаар Тэрэлжид явж байхдаа автомашинд ганцаараа цоожлогдсон ой гарантай хүүхдийн амийг аварчээ.
Хэргийг тодруулбал, Тэрэлжийн Арьяабал сүмийн дор байрлах автомашинд ой гаруй насны хүүхдийг эцэг эх нь ганцааранг нь цоожилж орхисон байсан аж. Халуунд нялх хүүхдийн хөлс нь урсаж, байдгаараа бархиран уйлж, тусламж эрж байхад нь ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ нарын хүмүүс таарч, автомашины цонхыг нь эвдэн, хүүхдийг машинаас гаргаж авчээ.
Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдээ машинд ганцааранг нь үлдээснээс болж, хүүхэд эндэх тохиолдол их гарах болсон юм. Иймд нийт эцэг, эхчүүдэд нялх хүүхдээ машинд ганцааранг нь орхиж явахгүй байхыг анхааруулж байна.