Уурхайчин залуу Баярсайханд сэтгэлийн гараа сунгалаа
Эрдэнэт хотын унаган хүү, Уурхайчин залуу Ч.Баярсайхан ходоодны хорт хавдар тусаж Эрдэнэтчүүд сэтгэлийн хандиваа цуглуулж байна. Хоногоор биш цагаар,цагаар биш хоромоор хэмжигдэх хүний амь нас эрүүл мэнд гэдэг юугаар ч хэмжиж боломгүй үнэт зүйл юм.
Аз жаргалыг би амьд явахын нэр гэж бодном хэмээх энэ үгний тайлал яг энэ цаг мөчид түүний хайртайгэр бүлд мэдрэгдэж байгаа болов уу? БНСУ-руу оношлогоо эмчилгээнд орохоор өчигдөрхөн явсан түүнийг цаг алдалгүй эмнэлэгт үзүүлж нарийн шинжилгээнд хамруулсан байна .Уурхайчин залуу Ч.Баярсайхныг Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн Бат-Өлзийн Бат-эрдэнэ БНСУ-руу дагуулан явж сэтгэлийн тус үзүүлжээ. Мөн өөрийн #ББ цувралын шинэхэн гарсан 7 дахь боть болох Хувь заяа номноос 1000 ширхэгийг эмчилгээнд нь зориулж хандивлажээ. Түүний ном дэлгүүрээр 10000 төгрөгөөр худалдаалагддаг бөгөөд 10,000,000 төгрөгний бодит дэмжлэгийг үзүүлжээ.
Амьд явах эрүүл явах боломжтой юу аль эсвэл гэх сэтгэл түгших шинжилгээний хариуг хүлээн зүрхний цохилт бүртээ сэтгэлдээ нулимстай суусан Эрдэнэтийн хүү Ч.Баярсайхан дөнгөж сая нарийн шинжилгээний хариугаа сонсчээ. Хамгийн сайхан мэдээ нь түүний шинжилгээний хариу гарч сэтгэл сэргээсэн мэдээг дуулгасан байна. Монголын алтан гарт эмч нарын буянаар түүний хавдарыг цагаа олж эрт авч амжсан бөгөөд цаашид хорт хавдар тархахгүй байх үндсэн тулгуур болж өгчээ.
Айдаст автуулж байсан хавдар үсэрхийлсэн боловуу гэсэн болгоомжилд Солонгосын эмч нар шинжилгээний хариугаар йинхүү нотлож өглөө. Одоогоор түүний биед хорт хавдар үсэрхийлсэн шинж тэмдэг алга гэсэн таатай мэдээг дуулгажээ.
Одоо түүнд химийн эмчилгээ хамгийн чухал энэ эмчилгээг хийлгэсэнээр бие сайжирах ёстой. Химийн эмчилгээний өртөг маш өндөр бөгөөд дөнгөж эхний шатны даваагаа давах зардал хандивын аянаар цугларчээ.Сайхан сэтгэлт Эрдэнэтчүүдийнхээ ач тусаар сайхан мэдээ сонссон Ч.Баярсайхны гэр бүл ахин дахин талархаж буйгаа уламжилсаар байна. Химийн эмчилгээг үргэлжүүлж хөл дээрээ бүрэн зогсох эрүүл энхийг бэлэглэх сэтгэлийн хандиваа үргэлжүүлж нэгэн айлд элэг бүтэн амьдрал бэлэглэцгээе Хүний алтан аминаас илүү үнэ цэнэ гэж энэ хорвоо дээр үгүй билээ.