Жижиглэн худалдаа эрхлэгчийг дэмжих төслийг уралдаан зарлагдлаа
БАТ-ӨЛЗИЙН БАТ-ЭРДЭНИЙН САНААЧЛАГААР "ГЭРЭЛТЭЙ ЭРДЭНЭТ" ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ, ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ – 2
НЭГ. ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Орхон аймаг, Эрдэнэт хотын иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, жижиг дунд болон бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, жижиглэн худалдаа эрхлэгчдийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, бизнесийг эхлүүлэх, хөгжүүлэх, хөрөнгө оруулалт хийхэд чиглэнэ.
ХОЁР. ТӨСЛИЙН ЗОРИЛТ:
Ажлын байрны хомсдолтой үед өрх гэрээр бичил бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, Эрдэнэт хотын брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, гарааны бизнес эрхлэх сонирхол бүхий худалдаа эрхлэгчдийг дэмжих, өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулах, ажилгүйдлийн түвшинг бууруулах, ажлын байраар хангах.
ГУРАВ. ТӨСЛИЙН ХУГАЦАА:
2019.09.16 - 2019.10.06
ДӨРӨВ. ТӨСЛИЙН ЭХЛЭЛ, ШАЛГАРУУЛАЛТ: 2019.09.16 – 2019.10.06
- Төсөл хэрхэн бичих талаар зөвлөгөө, мэдээлэл олгох уулзалтанд хамруулах
- Төслийн материал хүлээн авах
- Төсөлтэй танилцах
- Шилдэг 20 төслийг шалгаруулах
ТАВ. ТӨСЛИЙН ХАМРАХ ХҮРЭЭ
- Орхон аймгийн харьяат байх
- Жижиглэн худалдаа эрхэлдэг байх
- Гарааны бизнес эрхлэх хүсэлтэй
- Гэр хорооллын багт оршин суудаг бол давуу тал болно.
ЗУРГАА. ТӨСӨЛД ХАМРАГДАХ ШААРДЛАГА
- 1.Төсөл нь бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог, бизнесийн цар хүрээ, судалгаа шинжилгээ, хэрэгжүүлэх хугацааны (богино, дунд, урт) календарчилсан төлөвлөгөө, бизнес төлөвлөгөөний стандарт бүтэц, бүрэлдэхүүнийг тусгасан бүтээгдэхүүний загвар гаргасан байх
- 2.Ажлын байр нэмэгдүүлэх, өрхийн амьжиргааг дэмжсэн байх
- 3.Төслийн уралдаанаар дамжуулан бизнесээ өргөжүүлэх хүсэл, чармайлттай, бүтээлч байх
- 4.Шийдэх гэж байгаа асуудал, бизнес санааныхаа талаар сайн ойлголт мэдээлэлтэй байх
- 5.Шинэ, уламжлалт бус, өвөрмөц санаа гаргасан байх
ДОЛОО. Төсөл боловсруулахад тавигдах техникийн шаардлага:
- MS Word болон PDF file-аар байх шаардлагатай
- Үсгийн фонт "Arial" Үсгийн хэмжээ "12"
- Мөр хоорондын зай "1.5"
- Margin "Normal"
- Хуудасны тоо: 10-20 хуудас
НАЙМ. ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
"Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн" ТББ
ЕС. ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
- Сонгон шалгаруулалтыг 2019 оны 10 сарын 06 өдөр хийнэ.
Төслийн дэлгэрэнгүй мэдээллийг www.baterdene.mn/tusul сайтаас авна.
Төслийг цахим хэлбэрээр erdenetinstitute@gmail.com гэсэн цахим хаягаар 2019 оны 10 дүгээр сарын 01-ны дотор ирүүлсэн байна.
Оролцогч нь өөрийн товч танилцуулга, хаяг, холбоо барих утасны дугаар, мэйл хаяг зэргийг тодорхой бичиж хавсаргана.
Төслийг шууд хуулбарласан, хугацаа хожимдсон, шаардлага хангаагүй төслийг шалгаруулалтанд оруулахгүй болно.
ЕС. ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТ
Шилдэг 20 төсөлд тус бүр төслөө амжилттай хэрэгжүүлэх "500,000" төгрөгийн санхүүжилт, цаашид үйл ажиллагаагаа өргөтгөн, ажлын байрыг нэмэгдүүлэхэд зөвлөх үйлчилгээ, хөрөнгө оруулагчидтай холбох болон бусад дэмжлэг үзүүлнэ.
Холбоо барих: 91929112.