Ялалтын баярын хуурамч баатар
2012.05.16

Ялалтын баярын хуурамч баатар

 

Ялалтын баяр урьдын адил сүр дуулиантай болж өнгөрөв. 14 мянган албап хаагч, танк, их буу, онгоц, пуужин газар тэнгэр доргиож Оросын сүр хучийг дэлхийд гайхуулсан энэ баярын гол цөмд хэдэн сая хүний нүднээ болж өнгөрсөн нэгэн “хөгжилтэй" бөгөөд сургамжтай явдлын талаар Оросын “Эхо Москвы” радио өчигдөр вэбсайтдаа нийтэлснийг хүргэж байна. Агуу их эх орны  дайн биднээс алсран холдсоор, энэ дайныг үзэж туулсан хүмүүс бидний дунд улам бүр цөөрөх тусам бүрээ бөмбөрийн нүргээн улам чангаран ниж нь сонин. Үүнээс сонирхолтой нэг зүйл бий нь хуурамч ахмад дайчид олширч байгаа явдал. Настайчууд, гэхдээ тийм ч их өнгөрсөн хүмүүс тавдугаар сарын есөн бүртгэл ойн медалиар энгэрээ бүрчихээд ахмад дайчин гэж явах нь улам бүр олширсон нь нүднээ сонин тусна. Медаль зүүх нь дүүрч яахав, харин хүний хувцас мөрдөс өмсөж байлдааны шагналыг нь зүүчихээд баатар гэж явбал яах вэ? Дэндэнэ дэндэнэ гэхэд арай дэндсэн нэг жишээг бид энэ зуpar дээрээс харж байна.

 

Генералын дүрэмт хувцастай энэ эмэгтэй Москвагийн Улаан талбайн баярын хүндэтгэлийн индэрт жинхэнэ генерал, дарийн утаа үнэрлэсэн эрчүүдтэй зэрэгцэн зогсоно. Хүндэтгэлийн индэрт түүнийг хэн нэвтрүүлсэн, хэрхэн нэвтэрснийг би мэдэхгүй юм. Энгэрт нь ЗХУ-ын баатар, Социалист хөдөлмөрийн баатрын одон харагдана. Оросын түүхэнд энэ хоёр эрхэм  дээд шагналын аль алиныг хүртсэн эмэгтэй хүн байсан нь Валентина Гризодубова дайны үеийн домогт нисэгч, 1993 онд нас барсан билээ. Сайхь эмэгтэй, хүний тууз зүүсэн нь мөн тодорхой. Учир нь ЗХУ-ын баатар цолыг Лениний одон дагалддаг байсан, харин  түүний туузан дунд тэрхүү одонгийн тууз алга. Энгэртээ зүүснээрээ бол хуурамч баатар Эх орны дайны гурван одонтой юм .

 

Тийм гурван одонтой эмэгтэй одоо  ЗХУ-ын баатар, шөнийн бөмбөгдөгч эмэгтэйчүүдийн гвардийн хорооны орлогч Надежда Попова юм.  Хуурамч баатар 2011 оны ялалтын баяраар хурандаагийн дүрэмт хувцастай явсан зураг бий. Харин энэ удаа генерал” болчихсон тууж яваа нь энэ. Зураг дээр буй адмирал, эр цэргийн ёсолж буй толгой нүцгэн эмэгтэй эвэртэй туулай үзсэн мэт харчихсан байна. Чадахгүй мэдэхгүй юмгүй агуу хүчирхэг Холбооны хамгаалалтын алба, Кремлийн алба болон бусад бүтцүүд Ялалтын жагсаалын төв индэрт ийм этгээдүүд тийм хүн шургалуулсан нь сонин. Ялалтын баярын өдөр  Москвагийн төвд хүн явах аргагүй, хэдэн мянган цагдаа, хаалт, ачааны машинууд хөндөлсөж байсансан. Хотын төв бүслэлтэнд байгаа юм байхад Улаан талбайд багт наадмын хувцастай, хэн нь бүү мэд ийм хүмүүс хүндлүүлж явсныг юу гэх вэ? Доромжлуулж, доошоо орсон жннхэнэ баатрууддаа бид юу гэж хэлэх ёстой вэ?

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.