"Боловсролын тэгш бус байдлыг тольдох нь" хэлэлцүүлэг болж байна
2021.02.18

"Боловсролын тэгш бус байдлыг тольдох нь" хэлэлцүүлэг болж байна

"Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвсэл 2021 онд УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр яригдаж буй Боловсролын Ерөнхий хуульд өгөх санал, байр сууриа олон нийтэд цувралаар танилцуулж байна.

Нийгмийн бүх бүлэг, тэр дундаа боловсролын бодлогын гадна үлдэх эрсдэлтэй бүлгүүдийн дуу хоолой, эрх ашгийг хамгаалан, боловсролд тэгш хамруулах зарчмаар боловсролын тэгш бус байдлыг бууруулах санал болон байр суурийг хүргэж байна.

Саналууд:
  • Боловсролын бүх шат түвшинд ялгаатай хэрэгцээтэй бүх хүүхдийг тэгш хамруулах бодлого тунхаглах, тууштай хэрэгжүүлэх
  • Хүүхдийг гэртээ ойрхон сургууль, цэцэрлэгт хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх
  • Ялангуяа улсын сургууль, боловсролын байгууллагын хувьд чанар, орчны ялгаатай байдал, хүүхдийн дунд ялгаварлан гадуурхалт үүсгэж байгаа тусгай, лаборатори, олон улсын хөтөлбөрийн гэж хуульчлахгүй байх
  • Төрийн өмчийн хүүхдийн цэцэрлэг, ЕБС нь хөтөлбөр, үйлчилгээрээ ялгаатай  байхаар хуульчлах
  • Үндэсний цөөнхийн хүүхдийн хос хэлний сургалтын асуудлаар нэгдсэн бодлого боловсруулж, үндэсний хэмжээнд батлан хэрэгжүүлэх асуудлыг хуульчлах чухал.

БОЛОВСРОЛЫГ ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТАД БАЙЛГАХ ЗАРЧИМ
  • Боловсролын салбар, үйлчилгээ нь улс төрийн нам, эдийн засаг, шашны болон бусад явцуу ашиг сонирхлоос ангид тогтвортой, тасралтгүй хөгждөг
  • Боловсролын агуулга, зорилго хэт нэг талыг барьж, үзэл суртлын зэвсэг болохгүй байхыг баталгаажуулах
  • Боловсролын зорилго, агуулга, хөтөлбөр нь хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлс болон үндэсний соёл, үнэт зүйл, өв уламжлалын зохист харьцааг хадгалах, Тогтвортой хөгжлийн зорилго 4 зэрэг олон улсын хөгжлийн чиг хандлагад тулгуурласан байх
  • Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа 2050"-ын үзэл санаатай уялдуулах
Тус хэлэлцүүлгээр,
  1. "Боловсролын хуулийн боловсруулахад баримтлах, тусгах зарчим" Д.Тунгалаг ("Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч
  2. "Эрх тэгш байдлын төлөөх санхүүжилт" Б.Батжаргал (Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг ТББ-ын гүйцэтгэх захирал) илтгэл танилцуулна.