2021.03.01
Монгол улсад тулгамдаж буй 76 асуудлыг 2021 онд шийдвэрлэнэ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар "Монгол улсад тулгамдаж буй 76 асуудал"-ыг тодруулах зорилгоор иргэд, олон нийтийн дунд санал асуулга явуулсан. Тэдгээрийг мэргэжлийн хүмүүсийн дүгнэлттэй нэгтгэн Монгол улсад тулгамдсан 76 асуудлыг ШӨХТГ-аас нэрлээд байна.
Эдгээр асуудлыг УИХ, Засгийн газар болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран 2021 онд шийдвэрлэхээр төлөвлөж байна. ШӨХТГ-аас санаачилж буй төслийг дэмжиж, шинжлэх ухааны үндэслэлтэй суурь судалгааг боловсруулахад Монгол Улсын Их Сургууль хамтран ажиллах бөгөөд өнөөдөр Монгол Улсад тулгамдсан 76-н асуудлыг МУИС-ийн удирдлагуудад хүлээлгэж өглөө.
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ
Ирж буй гомдлын дийлэнх нь нэг иргэний гэхээсээ нийтийг хамарсан, нийгэмд тулгамдаж буй асуудлууд байдаг. ШӨХТГ гомдол ирүүлсэн иргэний асуудлыг тухай бүрд шийддэг хэдий ч агуулга адил бүхий гомдлууд ѳѳр хэн нэгнээс ирнэ. Тиймээс асуудлыг нэг удаа шийдээд ѳнгѳрѳх биш, сууриар нь шийдвэрлэх нийгмийн шаардлага бий болжээ. Хамтын хичээл зүтгэлээр шийдвэрлэгдэх эдгээр асуудлууд Монгол Улсын хѳгжилд бодит хувь нэмэр болно гэдэгт итгэж байна.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn