2021.03.03

Орон нутгийн цэцэрлэг, сургуулиудад хүүхдийн дуу цууриатаж байна

УИХ-ын гишүүн Н.Ганибал Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ЕБС-ийн 12-р ангийнхантай уулзлаа.

Тэрээр

Хөдөө орон нутгийн цэцэрлэг, сургуулиуд танхимын сургалтаа эхлүүлж, хүүхэд багачуудын дуу хөөрт өнгө засжээ. Цар тахлын улмаас улс орон даяар урт хугацаанд сургалтын бүхий л түвшний байгууллагын танхимын үйл ажиллагааг хаасан. Төрийн энэхүү шийдвэрээс үүдэлтэй алдагдсан боломжийг бүрэн нөхөх боломжгүй ч багш, эцэг эх, хүүхэд бүр ялангуяа төгсөх ангийн сурагчдын хувьд хамтдаа хичээх хариуцлагатай цаг үе ирлээ. Төрөөс ч, иргэнээс ч боловсролд зарцуулж буй төсөв хөрөнгө, хүчин чармайлт, цаг хугацаа бүгд ирээдүйд хийж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт байдаг гэдгийг гишүүн онцлоод төгсөх ангийн сурагчдад амжилт хүссэн юм.

Н.Ганибал гишүүн оны шилдэг уншигч шалгаруулах "Судар эгшиглэн" төслийн багийнхантай уулзлаа.Бүх нийтийг номтой нөхөрлүүлэх, номд шимтэхийн ач холбогдол, үнэ цэнэд уриалан дуудсан энэхүү төслийг санаачлагчид маш идэвх зүтгэлтэй, санаачилгатай ажиллаж байна.

Одоогоор 150 орчим сурагч ба насанд хүрэгчид төсөлд оролцохоо илэрхийлж, номын сангаа танилцуулсан бичлэг ирүүлээд байгаа юм байна. Зохион байгуулагчид аяны хугацааг 03.10 хүртэл сунгалаа. Энэ төсөл нь хүүхэд залуус цахим ертөнцөөс бага ч болов хөндийрч, эх хэл дээрээ утга гүн, санаа яруу, сайн бүтээлүүдтэй танилцах зорилготой юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn