Монгол болон Их Британи Улс хоорондох хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэж эхэллээ
2021.03.09

Монгол болон Их Британи Улс хоорондох хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэж эхэллээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Төлөвлөгөөт худалдааны стандартын хүрээлэнтэй албан ёсоор санамж бичиг байгуулан, хамтран ажиллахаар боллоо.

Хил дамнасан цахим худалдаа нэмэгдэж байгаатай холбогдуулан санамж бичгийн хүрээнд хоёр талын хэрэглэгчийн өргөдөл гомдлыг шийдвэрлэхийн тулд тодорхой тогтолцооны дагуу хамтарч ажиллах юм. 

Төлөвлөгөөт худалдааны стандартын хүрээлэн нь Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс, Европын холбооны хэрэглэгчид болон аж ахуй нэгжүүдэд хил дамнасан бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахад туслах, дэмжих зорилгоор Европын холбооны гурван мэдээллийн төвийг удирдан ажиллуулдаг.

Эдгээр төвүүд нь Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад байрлах Европын Хэрэглэгчийн Төв (UK ECC), Үйлчилгээний удирдлагын 21 дүгээр портал (ECCS), Цахим худалдааны маргааныг шийдвэрлэх холбооны төв юм. 

Харин ШӨХТГ нь цаашид тус хүрээлэнгийн дэргэдэх Европын Хэрэглэгчийн Төв (UK ECC)-тэй хамтран, санамж бичгийн дагуу хэрэглэгчийн эрхийг хамгаалах үйл ажиллагааг явуулах юм.