Д.Сумъяабазар: БНХАУ-ын Синофарм вакциныг өнөөдөр Шадар сайд С.Амарсайханы хамт хийлгэлээ
2021.03.10

Д.Сумъяабазар: БНХАУ-ын Синофарм вакциныг өнөөдөр Шадар сайд С.Амарсайханы хамт хийлгэлээ

"Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын БНХАУ-ын Синофарм вакциныг Шадар сайд С. Амарсайханы хамт өнөөдөр хийлгэлээ" хэмээн Хотын дарга Д.Сумъяабазар фэйсбүүк хуудастаа бичжээ.

Тэрбээр "2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс буюу дархлаажуулалт эхэлснээс хойш нийт 26 мянга гаруй иргэнийг хамруулаад байна.

Өнөөдрөөс Хил хамгаалах, Улаанбаатар цахилгаан түгээх, эрүүл мэндийн салбар, тохижилт үйлчилгээ, цэвэрлэх байгууламж, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчдыг дархлаажуулж эхэллээ.

Дархлаажуулалтыг 1,800 ажилтан, сонсогчид урьдчилсан үзлэг, эрүүл мэндийн бүртгэл хийн дархлаажуулж, биеийн байдлыг нь 15-30 минут ажиглаж байна. Одоогоор вакцины сөрөг урвал үзүүлсэн тохиолдол гараагүй байна. Гэхдээ тухайн хүний биеийн онцлогоос хамаарч толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, вакцин хийлгэсэн газарт бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүйг эмч, мэргэжилтнүүд хэлж байна" гэв.