2021.03.12
СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай халиа, дошин хайлж усанд автсан хороонд очиж ажиллалаа
Cонгинохайрхан дүүргийн зургаан хорооны нутаг дэвсгэрийн есөн цэгт халиа, дошин хайлж усанд автсан хороонд очиж ажиллалаа.
Cонгинохайрхан дүүргийн зургаан хорооны нутаг дэвсгэрийн есөн цэгт халиа, дошин хайлж айл өрх, нийтийн эзэмшлийн зам талбай усанд автсан. Тиймээс дүүргийн нөхцөл байдал хүндэрсэн 26 дугаар хороонд очиж ажиллалаа.
Нөхцөл байдал хүндэрсэн хороодын иргэд тулгамдаж буй асуудлыг хурдан шийдвэрлэж өгөхийг уламжлаж, санал хүсэлтээ хэлж байлаа. Тиймээс хашаа нь усанд автаж, гэр рүүгээ орох боломжгүй болсон иргэдийн гэрийг яаралтай буулгаж, эд материалыг нь уснаас чөлөөлж тэдгээр асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх үүргийг ажлын хэсгийнхэнд өглөө.
Халиа дошин буюу булгийн эхээс ус гарах нь байгалийн хүчин зүйлээс шууд хамааралтай юм. Тиймээс ажлын хэсэг усанд автсан айлуудын хашаа, гудамжны усыг соруулан, экскаватороор гудамжинд үүссэн мөсийг зөөвөрлөж, даланг сэтэлж айлуудын хашаа руу нэмж оруулахгүйгээр урсгах арга хэмжээг авч ажиллалаа.
Халиа, дошин үүссэн хороодын нөхцөл байдлыг хянаж байсан ажлын хэсгийн гаргасан судалгаагаар сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 156 өрх том хэмжээгээр дамнасан булгийн ус болон үер, шар усанд автахуйц бүсэд буужээ.
Эдгээр айл өрхүүдийг тухайн бүс нутгаас нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх, газар зохион байгуулалтын дахин төлөвлөгөөг зохион байгуулах ажил үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.