Шуурхай штабын ажлыг бүрэн цахимжуулах үүргийн биелэлтийг шалгав
2021.03.15

Шуурхай штабын ажлыг бүрэн цахимжуулах үүргийн биелэлтийг шалгав

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Шуурхай штабын үйл ажиллагааг бүрэн цахимжуулах үүрэг өгсөн.

Энэ хүрээнд:

- Технологийн цогц шийдлийг нэвтрүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, халдварын тандалт, судалгааг хиймэл оюун ухаан, цахим систем ашиглан сайжруулах

- Лавлагаа мэдээллийн олон дугаарыг нэгтгэж, дуудлагын нэгдсэн системд холбох, төрийн албан хаагчидтай холбоотой иргэдийн гомдол, саналыг хүлээн авах, цахим эмчилгээ, зөвлөгөө, дархлаажуулалт, тусгаарлалт, ариутгал, халдваргүйтгэлийн тухай мэдээ, мэдээлэл өгөх зэргийг хариуцсан 24 цагийн мэргэжлийн, шуурхай мэдээллийн баг ажиллуулах юм