2021.03.18

Д.Ганбат: Зарим асуудлаа шийдэхгүй бол гадаад харилцаа унаж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.18\ нэгдсэн хуралдаанаар элчин сайдыг эргүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: 

Гадаад бодлогын байнгын хороо хариуцлагагүй ажилласан байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн АНУ-д айлчлахдаа ноос, ноолуурын салбарын талаар ярилцсан ажил өнгөрсөн 3 жилд явсангүй. 90 гаруй мянган өрх толгойлсон эмэгтэйчүүд байна.

Үүний 30 хувь ядуу байна. Гадаад харилцааны хүмүүс дипломат харилцаан дээрээ анхаарах ёстой. Гэмт хэргийн уурхай болсон зарим асуудлаа шийдэхгүй бол гадаад харилцаа унаж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn