2021.03.19
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Сү.Батболд гишүүнийг мэтгэлцээнд урьлаа
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн Сү.Батболдод МЭТГЭЛЦЭЭНД урих тухай албан бичгийг /2021,03,17/ хүргүүллээ.
МЭТГЭЛЦЭЭНД УРИХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын гишүүн бид “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэж төрийн сүлдэнд тангараг өргөдөг.
Англи Улсын дээд шүүхийн шүүгч, Хатан хааны зөвлөх Марк Пеллинг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхийн шийдвэр, дүгнэлтээр Таныг Эрдэнэт үйлдвэр, Оюутолгойн орд ашиглах төслөөс хувьдаа нууцаар ашиг хүртсэн, хөрөнгө нуун далдалсан гэж тогтоожээ.
Таны ажлын албанаас намайг худал мэдээлэл хийж гүтгэж байна гэсэн мэдэгдэл гаргасан байна.
Би баримт, нотолгоотой шүүхийн шийдвэр дүгнэлтыг үндэслэн өөрийн хийсэн мэдэгдэлээ батлан хамгаална.
Иймд таныг хоёр талаасаа ярилцаж, ард иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 18:00 цагаас SBN телевизээр хийх мэтгэлцээнд урьж байна
гэжээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn