СХД-ийн 200 гаруй орон сууцанд ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажил эхэллээ
2021.03.22

СХД-ийн 200 гаруй орон сууцанд ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажил эхэллээ

Нийслэл хотод Ковид-19 халдвар авсан иргэдийн тоо хоногт 150 хол давж, иргэдийг хариуцлагатай байхыг өдөр бүр сануулж байгаа. УИХ-ын гишүүн Ч.Учрал ажлын албаараа дамжуулан СХД-ийн 12,13,14,15,16,17,18,19,27,29,38 дугаар хороодын 200 гаруй орон сууцанд ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг эхлүүллээ.

Коронавируст халдвар "КОВИД-19"-ийн нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч, халдвар авагчдын тоо нэмэгдсээр байгаа энэ үед иргэдийн халдвар хамгааллаас гадна хүрээлэн буй орчны халдваргүйжүүлэлт, ариутгал онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс халдварын тархалт харьцангуй өндөр байгаа 18 болон 29 дүгээр хороодоос ариутгалын ажлаа хийсэн.

3-р сарын 22-26 нд бусад хороодод ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх юм байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn