Хуулийн байгууллагын ажилтан, албан хаагчдын орон сууцны цогцолбор хотхон ашиглалтад орлоо
2021.03.19

Хуулийн байгууллагын ажилтан, албан хаагчдын орон сууцны цогцолбор хотхон ашиглалтад орлоо

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хэрэгжүүлж буй “Салбарын алба хаагч бүрт-орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд хуулийн байгууллагын ажилтан, алба хаагчдын орон сууцны цогцолбор хотхоны 238 айлын орон сууцны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/07 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн 11 хороо Зайсангийн аманд “Хуулийн байгууллагын ажилтан, албан хаагчдын орон сууцны цогцолбор хотхон”-ны 840 айлын орон сууц, 300 хүүхдийн цэцэрлэг, 1300 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, спорт цогцолбор, ногоон байгууламж, 111 дулаан авто зогсоол, үйлчилгээний төв бүхий инженерийн шугам сүлжээнд холбогдсон хотхоныг барьж байгуулахаар төлөвлөснөөс эхний ээлжийн хоёр блок 238 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, алба хаагчдад түлхүүр гардууллаа.

Оюуны өмчийн газраас нийт 6 албан хаагч тус хөтөлбөрт хамрагдсан бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх, нягтлан бодогч Э.Оюунцэцэг нар оролцож, эхний ээлжинд Захиргаа удирдлагын хэлтсийн жолооч У.Баярсайхан шинэ байрныхаа түлхүүрийг гардан авлаа.