2021.03.24

Ц.Сэргэлэн: Сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулсан бэ?

ХЗБХ-ны өнөөдрийн \2021.03.24\ хуралдаанаар үргэлжлүүлэн Улсын дээд шүүхээс ирүүлсэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилуулах саналыг хэлэлцэв. 

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: 

Хоёр нэр дэвшигч байсан. Яагаад нэгийг нь оруулж ирсэн бэ? Сая ярьж байна. Арван найман хүн нэр дэвшиж олонхи санал авсан Эрдэнэбулганыг оруулж ирлээ гэсэн. 18 хүн нэр дэвшиж энэ хүн хамгийн олон саналыг авсан юм бол хоёрт нь бас нэг хүн санал авсан байж таарна. Ийм хэлбэрээр сонгон шалгаруулалтаа явуулаагүй юм уу? 

Шүүхийн тухай хууль шинэчлэгдсэнээс хойш гарч буй сонгон шалгаруулалт бол ул суурьтай сайн сонгон шалгаруулалт болсон юм болов уу гэж харлаа. Хүний танилцуулгатай нь ч танилцлаа. Хэн нэгэн эрх мэдэлтний нөлөө бага орсон юм уу гэж харагдаж байна. Энэ хүнийг шүүхийн байгууллага л сайн мэднэ. Шудрага шүүлтүүрээр шүүгдээд гарч ирсэн байна гэж харж байна. 

Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг асуултад хариулав.