2021.03.24

Ц.Мөнх-Оргил: Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн Ш.Цогтоог чөлөөлөөд томилох нь зөв

ХЗБХ-ны өнөөдрийн \2021.03.24\ хуралдаанаар үргэлжлүүлэн Улсын дээд шүүхээс ирүүлсэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилуулах саналыг хэлэлцэв. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.мөнх-оргил: 

Нэр дэвшүүлж байгаа Эрдэнэбулган багшийг дэмжиж байна. Онол, амьдралын фрактикаараа ч гэсэн дээд шүүхэд нь туршлагатай хүн түлхүү байж, цэцэд нь онолын мэдлэг ихтэй хүн зонхилох нь зөв. Хэний оронд вэ? гэдэг дээд шүүхийг буруутгаж хэрэггүй. Дүрмээрээ хурлаа хийгээд олонхийн санал авсан нэг хүн байгаа юм байна. Бид нар хэнийг чөлөөлөх үү? Хэнийг томилох уу? гэдэг асуудлыг шийдэх ёстой боллоо. Дээд шүүх өөрөө хүн нэр дэвшүүлэх асуудлаа хэлэлцэхдээ төрийн албан хаагчийн насны дээд хязгаарыг баримталж, төрийн албаны хуулийн 41.2-ын заалт гэж байна. Тэгэхээр дээд нас нь хүрсэн Цогтоо гишүүнийг чөлөөлөөд томилохоос өөр хувилбар харагдахгүй байна.