Ё.Баатарбилэг: УИХ-ын гишүүний Халдашгүй байдлыг зөрчсөн олон асуудалд хууль хяналтын байгууллагад хандаж байсан
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.03.24) хуралдаан 11 цаг 18 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны 19 гишүүнээс 7 гишүүн хуралдааны танхимд хүрэлцэн ирж, 4 гишүүн цахимаар оролцсон юм.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрэм батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
Өнгөрсөн парламентад бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа УИХ-ын гишүүнийг хууль хяналтын байгууллагууд мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж баривчлах, саатуулах, хорих, шүүхээр оруулж ял шийтгэл оногдуулах асуудал гарсан. Хууль хяналтын байгууллагаас ямар шийдвэрүүд гарж байсан бэ? Зөрчил гарсан асуудал дээр хуулийн зөрчлийг арилгах, хууль тогтоомж зөрчигдсөн асуудал гарсан бол хууль хяналтын байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудтай холбоотой хариуцлага тооцох уу? Халдашгүй байдлын дэд хороо энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ? Ямар шатандаа явж байгаа вэ? Цаашид дүрмийн өөрчлөлтөөр хууль зөрчсөн асуудал гарахгүй байх энэ боломж бүрдэж байгаа юу?
УИХ-ын гишүүн Энхболд :
УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлээд халдашгүй байдал нь хуулиар хамгааалагдсан байгаа нөхцөлд шүүгч шийдвэр гаргаж баривчилж саатуулсан хэрэг гарсан. Дэд хороо хуралдаад гишүүд санал нэгтэйгээр хууль зөрчигдсөн байна гэдэг дүгнэлтэнд хүрж МУ-ын ерөнхий прукрор шүүхийн байгууллагуудад энэ талаар тайлбар өгөхийг шаардсан бичиг явуулсан. Дээд шатны шүүх анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг буруу байна гэж үзэн халдашгүй байдал нь зөрчигдсөн гишүүд тангарагаа өргөөд явж байгаа.
Гишүүний халдашгүй байдын дэд хорооо дүрэмгүй байсан. Дүрмээ боловсруулаад орж ирж байна. Энэ дүрмэндээ саяных шиг тохиолдол гарвал яах вэ гэж үзэн хуульд заасан байгууллагаас бичиг ирэхийг хүлээлгүйгээр, хууль зөрчигдсөн нь илэрхий байвал үйл ажиллагаа явуулж байх ийм бололцоог нээх заалтыг хуулиар олгогдсон эрхээс давуулахгүйгээр бий болгох дүрмийн заалтыг оруулж байна.