2021.03.25

Д.Ганбат: Дээд шүүх шийдвэрээ салаа утгагүй, тодорхой байхаар оруулж ир

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхээс ирүүлсэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилуулах саналыг хэлэлцэж байна. 

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

"Шат шатандаа төрийн ажлыг хэрхэн хийж байна вэ? Эрдэнэбулган нэр дэвшигчийг дэмжиж байна. Хараат бусаар ажиллах чадвартай сайн хүн орж ирж байгаа юм. Хууль зүйн хамгийн сайн сургуульд багшилж, удирдаж байсан хүн олон мянган оюутан, төгсөгчиддөө үлгэр болох байх. Үндсэн хуулийн цэц гэж ямар байгууллага вэ? Шүүх үү? хянадаг цагддаг газар уу?

Улсын дээд шүүх 16 хүнээс шалгарсан 1 хүнийг оруулж ирж байгаа нь зөв. Аливаа шийдвэр нь салаа утгагүй байх ёстой. Хэнийг чөлөөлж хэнийг томилж байгааг тодорхой оруулж ирэх ёстой. ҮХЦ-ийн гишүүн хугацаа хэтрээд 1,4 жил болсон байна. Ямар учиртай вэ?

Хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх тухай Үндсэн хуульд заасан. Гэтэл Цогтоо гишүүнийг ялгаварлан хандаж болохгүй."

Түүний асуултанд ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшигч хариуллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn