2021.03.29
Шадар сайдын томилсон ажлын баг Өвөрхангайд ажиллаж байна
Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан Шуурхай бүлэг 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Өвөрхангай аймагт ажиллаж байна.
Энэ хүрээнд халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, Засгийн газар, Улсын онцгой комисс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахад мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангаж, үүссэн нөхцөл байдалд хяналт тавин хамтран ажиллаж байгаа юм.
Мөн аймгийн мэргэжлийн ангиудын үйл ажиллагаа, Хужирт сумын Тусгаарлан ажиглах байрны хүрэлцээ, эмчлүүлж байгаа хүмүүсийн эрүүл мэндийн байдалтай газар дээр нь танилцаж, анхаарах асуудлаар заавар зөвлөмж өгөөд байна.
Өвөрхангай аймагт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өргөтгөсөн цахим хурлыг аймгийн Онцгой комиссын гишүүд, төрийн тусгай чиг үүргийн байгууллагын удирдлагууд, 19 сумын Засаг дарга нар, голомтод ажиллаж буй эмч мэргэжилтнүүд, төрийн албан хаагчидтай тухай бүр цахимаар хуралдаж, үүрэг чиглэл өглөө.