2008.10.07

Туркийн ерөний сайдын айлчилал цуцлагдлаа

Туркийн ерөнхий сайд Рэжэл Тайп Эрдоан Монгол энэ сарын 5-нд албан ёсны айлчилал хийхээр төлөвлөөд байсан билээ. Гэтэл тэрээр Монгол руу ирж явсан замаасаа буцжээ.

Ийнхүү урьдаас нарийн төлөвлөсөн энэ айлчилал цуцлагдах болсон шалтгаан нь Курдистаны Ажилчны намын алан хядагчид тус улсын өмнөд хэсгээр буюу Иракийн хил талаас гэнэт халдаж, хилчдийн амийг хороосонтой холбоотой ажээ.

Энэхүү Террорист халдлагын улмаас нийт 15 цэрэг нас барсан байна. Туркийн ерөнхий сайд эх нутагруугаа буцах замдаа Монгол улсын ерөнхий сайдтай утсаар ярьж онцгой нөхцөл байдлын улмаас Монгол улсад хийх байсан айлчиллаа түр хойшлуулах болсноо хэлсэн байна.

Алан хядах халдалга болж, хүний амь үрэгдсэнд нь Монгол улсын ерөнхий сайд Монголын нийт ард түмэний нэрийн өмнөөс Туркийн ард түмэнд эмэгэнэл илэрхийлсэн байна. Мөн Туркийн ерөнхий сайдад үүсээд байгаа асуудлыг эв зүйгээр шийдсэний дараа хүссэн үедээ Монголд айлчилхыг урьжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.