СХД өдөрт 3000 хүнийг дархлаажуулалтад хамруулж байна
2021.04.05

СХД өдөрт 3000 хүнийг дархлаажуулалтад хамруулж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар Сонгинохайрхан дүүргийн Спорт хороон дээр байрлах дархлаажуулалтын цэгийн үйл ажиллагаатай /2021.04.03/  танилцлаа.

Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар сарын 23-ны өдөр “Covid-19” халдварын эсрэг дархлаажуулалтыг хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 336758 хүн вакцины эхний тунг хийлгэсэн байна. Энэ сарын 3-наас эхэлсэн хэсэгчилсэн хөл хорионы үед иргэдийг дархлаажуулалтын вакцинд идэвхтэй хамруулж, зургадугаар сарын 1 гэхэд  хотын хүн амыг вакцинд бүрэн хамруулна гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлон хэллээ.

Тиймээс Сонгинохайрхан дүүргийн хувьд “Сovid-19” халдварын эсрэг вакцинд иргэдийг шуурхай хамруулахын тулд 2021,04,04-нөөс дархлаажуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэхээр боллоо.

Өнөөдрийн байдлаар байнгын 7 цэг дээр нэг өдөрт 3000 хүнийг дархлаажуулалтад хамруулж байна. Засгийн газар дөрөвдүгээр сард  насанд хүрсэн 1 сая иргэнийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулахаар ажиллаж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn