НДШ-ийг 2%-аар нэмэх шийдвэрээ цуцлах шаардлагыг Засгийн газар, УИХ-д хүргүүллээ
2021.04.06

НДШ-ийг 2%-аар нэмэх шийдвэрээ цуцлах шаардлагыг Засгийн газар, УИХ-д хүргүүллээ

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон мэргэжил үйлдвэрлэлийн 14 холбоо хамтран нийгмийн даатгалын шимтгэлийг 2%-аар нэмэгдүүлсэн шийдвэрээ цуцлах шаардлагыг Засгийн газар, УИХ-д хүргүүлж буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хоёрдугаар сарын 1-нээс хойш цахим тэмцлийг эхлүүлсэн. Үүний үр дүнд Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх шМҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
 “Ажилчдаа яаж цалин орлоготой байлгах вэ гэдэг нь асуудал болж байна. Иргэдийн нуруун дээрх ачаа өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Засгийн газар нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлийг хойшлуулахаар зөвшилцсөн ч хэрэгжүүлээгүй өдийг хүрч байгаа тул бид ийнхүү тэмцэхээс өөр аргагүйд хүрч байна. Ард иргэдийнхээ саналыг үл тоож байгаа бол бид тэмцлийн дараагийн шатандаа шилжихэд бэлэн байгаа” гэв.ийдвэрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл царцаах шаардлагатай гэж үзсэн. Уг саналыг Ерөнхий сайд УИХ-д оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэдгийг мэдэгдсэн боловч ийнхүү хоёрдугаар сарын 25-нд гарсан шийдвэр өнөөдөр хэрэгжээгүй гэдгийг мэдээллийн эхэнд онцлов.

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат

 "Капитал банканд хадгалуулсан гэх 234 тэрбум төгрөгөөс нэг тэрбум орчмыг барагдуулсан. ЭМД-ын 134 тэрбум, ҮОМШӨ-ийн (ҮОМШӨ-Үйлдвэрлэлийн Осол, Мэргэжлээс Шалтгаалах Өвчин) сангийн 60 тэрбум төгрөг сураггүй байна. Эдгээр өр авлагыг барагдуулахад банкны эрх хүлээн авагчид хойрго хандаж байна. 

МТЗ-чдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар нь Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг “хувааж идсэн” мэтээр хариуцлагагүй мэдэгдэл хийснийг буруушааж, асуулга тавина" гэлээ.