2021.04.09

С.Бямбацогт: Бодлого зөв бол үр өгөөжийг нь нийтээрээ хүртэж байгааг бид харж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.09\ нэгдсэн хуралдаан боллоо. Хуралдаанаар Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх Засгийн газрын мэдээлэл сонсслоо.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж санал хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

"Бодлогоо хэрэгжүүлэх хууль эрхзүйн орчноо бүрдүүлээд хэрэгжүүлэх хүмүүс нь зоригтой ажиллаж чаддагийн үр дүнг бид харж байна. Засгийн газраас Оюутолгойн татварын төлбөрөөс иргэн бүртээ 300 мянган төгрөгийн тэтгэмж олгох гэж байна. Үеийн үед Оюутолгойн үр өгөөжийг гаргах тал дээр ажиллаж ирсэн. Өнөөдөр үр өгөөж нь гарч байна.

Эрдэнэтийн 49%-ийн үр өгөөжийг авах гэж үе үеийн парламе нт ярьж ажиллаж байсан. Өнөөдөр 49%-иа аваад үр өгөөжөөр нь иргэдийнхээ тог, усны мөнгийг чөлөөлж хөнгөлөөд үр өгөөжийг нь хүртэж байна. Үүнийг баталгаажуулах гэж Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Үндсэн хуулийн 6.2-т энэ тухай заасан. Үндсэндээ Эрдэнэт, Оюутолгойн үр өгөөжөө хүртэж байна. Бодлого зөв бол үр өгөөжийг хүртдэг гэдгийг харуулж байна. Бодлого буруу бол болдоггүй гэдгийг харж байна. Улс, Нийслэл, аймаг, дүүрэг, сумын онцгой комиссууд болж байна бүтэж байна гэж яриад байгаа хэрнээ яг газар дээрээ тиймгүй байна. Анхаарч ажиллаарай.

Энэ жил ноолуур ямар ханштай байх вэ?

Юу тарина түүнийг хурааж авна. Юу ч тарихгүй бол юу ч авахгүй. Тиймээс газар тариалангийн улирал эхэлсэн энэ үед тариалалт хэрхэн хийгдэж байна вэ?"

Түүний асуултад салбарын сайд нар хариуллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn