2021.04.09

Х.Ганхуяг: Экспорт, импортоо сэргээх чиглэлд ямар ажил хийх гэж байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.09\ нэгдсэн хуралдаан боллоо. Хуралдаанаар Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх Засгийн газрын мэдээлэл сонсслоо.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

"Надад 5 асуулт байна. Бид мөнгөгүйдээ вакцин оруулж ирэхгүй бус олдоц маш муу байгаатай холбоотой. Гэхдээ Засгийн газар, Л.Оюун-Эрдэнэ сайд вакцинжуулалтад маш сайн анхаарч ажиллаж чадаж байгаа.

- Энэ жил хүнд байхаар харагдаж байна. Бид 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлээд оны эцэстээ ямар түвшинд эдийн засаг хүрэхээр байгааг танилцуулаарай.

- Ажлын байрыг хадгалах, бий болгох 2 их наядын хүрээнд хэр их ажлын байр бий болох тооцоо байгаа вэ?

- Манай экспорт 0 зогсолт хийж байна. Нэг ч машин хилээр гарахгүй байна. Энэ байдлыг хэрхэн анхаарч байна вэ? Засгийн газрын төлөөлөгч явуулж болох уу? Экспорт гацахаар газар дээр ажиллах хүн хэрэгтэй байна.

- Орон сууцжуулах хөтөлбөр ярьж байгаа ч импорт ч ялгаагүй 0 зогсолт хийгээд байна. Үүнийг анхаараарай."

Түүний асуултанд Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn