“Хамтарсан багаараа хамгаалъя” чадавхжуулах сургалт цахимаар болж байна
2021.04.12

“Хамтарсан багаараа хамгаалъя” чадавхжуулах сургалт цахимаар болж байна

Дэлхий даяар тархаад буй COVID 19-ийн халдвараас сэргийлэхийн тулд улс орнууд тусгаарлах, хөл хорионы арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаатай зэрэгцэн гэр бүлийн хүчирхийллийн талаарх дуудлага мэдээлэл, гэмт хэрэг өссөн.
Монгол улсын хувьд 2020 онд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 1138, зөрчил 10306 нийт 11444 гэр бүлийн хүчирхийлэл бүртгэгдэж, хүчирхийллийн хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай бусад үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах анхан шатан дахь Хамтарсан багуудын хариу үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гарч байна.
Энэ хүрээнд өнөөдөр Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл “#ХАМТАРСАНБАГААРАА_ХАМГААЛЪЯ” хамтарсан багуудыг чадавхжуулах сургалтыг цахимаар зохион байгуулж байна.
Сургалтыг нээж Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа:

Дүүргийн хэмжээнд гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, туслалцаа дэмжлэг үзүүлэх, 25 хорооны Хамтарсан багийг шинэчлэн байгуулж, үйл ажиллагаанд тавих хяналтыг тогтмолжуулан, хохирогч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхэд эмэгтэй ИТХ-ын даргын хувьд цаашид онцгойлон