Г.Амартүвшин гишүүн Монголынхоо дугуйн спортоор шимтэн хичээллэдэг залуу тамирчдыг бэлдэх ажилд анхаарч ажиллана
2021.04.14

Г.Амартүвшин гишүүн Монголынхоо дугуйн спортоор шимтэн хичээллэдэг залуу тамирчдыг бэлдэх ажилд анхаарч ажиллана

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Монгол Улсынхаа дугуйн спортын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор Монголын дугуйн холбоо - Mongolian Cycling Federation-д албан бичиг хүргүүллээ.

Албан бичгийн зорилго нь Монголынхоо дугуйн спортоор шимтэн хичээллэдэг залуу тамирчдыг бэлдэх, ОУ-ын стандартад нийцсэн мэргэжлийн багтай болоход өөрийн туршлага, мэдлэгээ дайчилж, хувь нэмэр оруулах юм.

Тэрээр 2015 оноос хойш дугуйн спортоор хичээллэж байгаа бөгөөд Францад зохион байгуулагддаг L'Étape du Tour de France сонирхогчдын тэмцээнд 2015, 2017 онуудад оролцож байсан. Олон улсын тэмцээн, арга хэмжээнүүдээс олж авсан туршлага, сурсан мэдсэн зүйлсээ залуучуудтайгаа хуваалцаж, ДУГУЙН СПОРТЫН хөгжлийг хамтдаа ОУ-ын түвшинд гаргах тэрхүү амжилтыг бүтээхийн төлөө Монголын Дугуйн спортын холбоотой нягт уялдаатай хамтран ажиллах болно гэжээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn