Говийн бүсийн аймгууд шударга ёс, ил тод байдлын талаар номын дуу сонслоо
2009.11.04

Говийн бүсийн аймгууд шударга ёс, ил тод байдлын талаар номын дуу сонслоо

Авлигатай тэмцэх газар Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран яам, агентлагуудыг Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөтэй болгон, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Энэ удаад Авлигатай тэмцэх газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Шударга ёс, ил тод байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх“ төсөлтэй хамтран авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг нэгдсэн бодлого, чиглэлээр аймаг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч орон нутгийн удирлагын үйл ажиллагаанд шударга ёс, ил тод байдлыг тогтооход чиглэсэн төлөвлөгөөтэй болгохоор үргэлжлүүлэн ажиллаж байгаа талаарх мэдээллийг хүргэж байна.

Орон нутгийн удирдлага, төрийн захиргааны байгууллагуудын ажилтнуудыг шударга ёс, ил тод байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газраас НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран хоёр өдрийн сургалт, семинарыг Мандалговь хотноо аравдугаар сарын 29-30 ны өдрүүдэд зохион байгууллаа.

Уг сургалт, семинарт говийн бүсийн Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудын төрийн захиргааны байгууллагын ажилтнууд, дээрх аймгуудад авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн бус байгууллагуудын сүлжээний ахлагч нар, иргэдийн төлөөлөл оролцсон.

Хоёр өдөр болсон сургалт, семинарын үр дүнд сургалтад оролцогчид шударга ёс, ил тод байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах мэдлэг, арга зүйг эзэмшсэн бөгөөд үүний үр дүнд аймгууд шударга ёс, ил тод байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Энэ нь цаашид авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх ажлыг орон нутагт систем, чиглэлтэй зохион байгуулах ажил шат дараатай явагдаж байгаагийн илрэл болох юм.

Орон нутгийн удирдлагын үйл ажиллагаанд шударга ёс, ил тод байдлыг хангах төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэх нь орон нутгийн төрийн байгууллагын үйлчилгээний шударга, ил тод байдлыг хөгжүүлэх, хэвшүүлэхийг зоригч иргэн бүрийн хичээл зүтгэл, санаачилга, эрмэлзлээс шууд хамааралтай.

Тэр ч утгаараа Дундговь аймагт болсон сургалт, семинарт иргэдийн төлөөлөл оролцон, өөрсдийн санал бодлоо солилцсон.

Шударга ёс, ил тод байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах чадавх эзэмшүүлэх зорилготой энэхүү сургалт, семинар өмнө нь Төв, Хэнтий, Дархан-Уул аймгуудад бүсчилсэн байдлаар зохион байгуулагдсан бөгөөд Хэнтий аймгийн төлөвлөгөө боловсруулах ажил нэлээд амжилттай явагдаж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.