2021.04.23
ХАА-н тоног төхөөрөмжийг НӨАТ, Гаалийн татвараас хөнгөлөх хуулийн төслийг УИХ өнөөдөр баталлаа
УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Т.Аубакир, Г.Дамдинням нар тус хуулийг санаачлан УИХ-ын даргад өргөн барьж байсан юм.
Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хямрал, валютын өсөлттэй байгаа энэ үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэн шаардлагатай байгаа шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын ГААЛИЙН АЛБАН ТАТВАРыг хөнгөлж үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор НӨАТ-аас чөлөөлөх тухай болон Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлж дэмжин, УИХ яаралтай горимоор шийдвэрлэлээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn