300 сая ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийг дэмжилээ
2008.12.05

300 сая ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийг дэмжилээ

БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан 300 сая ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах асуудлыг чуулганаар  хэлэлцлээ.

2003 онд БНХАУ-ын дарга Ху Жин Тао манай улсад айлчлах үеэр БНХАУ-ын Засгийн газраас 300 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон билээ. Энэхүү зээлээр Эгийн голд УЦС барихаар төлөвлөөд юм. Харин энэ шийдвэрийг ЗГ өөрчилж. Улсын эдийн засагт бодитой хувь нэмэр болохуйц, байгаль орчинд хөнөөл багатай төсөл, хөтөлбөрийг сонгон хэрэгжүүлэхээр болсон юм. С.Баярын Засгийн газрын энэ саналыг УИХ дэмжсэнээр баруун бүсийн авто зам, Орон сууцны хорооллын инженерийн дэд бүтэц, барилгын материал, төмөр замын хөдлөх паркийг нэмэгдүүлэх, Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах, Мэдээлэл, холбооны нэгдсэн сүлжээний шинэчлэлд зарцуулахаар болж, гэрээг УИХ өчигдөр соёрхон баталлаа. Асуулт хариултын үеэр үеээр зарим гишүүдээс хөрөнгийн зарцуулалтын талаар лавлалаа .

-Д.Оюунхорол: 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээс баруун бүсийн хэвтээ чиглэлийн зам тавих боломж байгаа эсэхийг асуусан. Гэвч Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга

-З.Энхболд: "Улсын төсвөөр замуудыг тавих боломж байдаггүй. Гадаадын хөнгөлөлттэй зээл авах боломжийг Засгийн газар судалж байгаа байх. Энэ удаад босоо тэнхлэг зам тавих болсон учраас хэвтээ тэнхлэг орох боломжгүй" гэв.

-Д.Балдан-Очир: Замын-Үүдийн чөлөөт бүсийг хөгжүүлэх асуудлыг нэгэнт оруулчихсан мөртлөө Алтанбулагт чөлөөт бүс байгуулах асуудлыг яагаад хамтад нь оруулаагүй байгааг лавласан.

-Ерөнхий сайд С.Баяр "Энд гурван шалтгаан бий. Зээлийг Хятадаас авч байгаа учраас Оросын хил дээр аваачих нь зохимжгүй. Замын-Үүдийг зөвхөн чөлөөт бүс гэдэг утгаар нь бус, бүхэлд нь хөгжүүлэхгүй бол инфляци хөөрөгдөхөд гол нөлөө үзүүлж буй газрын нэг нь энэ юм. Түүнээс гадна чөлөөт бүсийн хөгжлийн асуудлыг бид цогцоор нь оны эхээр оруулж танилцуулна" гэлээ.

300 сая ам. долларын хөнгөлөлтөй зээл 25 жилийн хугацаатай юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.