2021.04.26
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн УОК-ын дарга Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдад хүсэлтийг уламжиллаа
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн Дорнод аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор УОК-ын дарга Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдад зарим хүсэлтийг уламжиллаа.
Тус аймагт 9000 орчим иргэд вакцины эхний тунд хамрагдаж, Ковид-19 цар тахалтай тэмцэх ажлын тэргүүн эгнээнд эмч, эмнэлгийн ажилтнууд болон төрийн тусгай албаны алба хаагчид ажиллаж байна.
Иймд Дорнод аймагт 83 мянган иргэнийг Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулахад шаардлагатай вакцинаар хангах, цар тахлын үед нэн шаардлагатай бусад эмнэлэгийн тоног төхөөрөмжөөр хангах шаардлагатай байгаа талаар хүсэлт илгээсэн юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn