2021.04.27

П.Анужин: Эмчилгээнд түгээмэл хэрэглэж байгаа эмийг эмийн сангаар борлуулах боломж бий юу?

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.04.27/ боллоо. Хуралдааны эхэнд Коронавируст халдварын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдээлэл сонслоо. 

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн П.Анужин:

"Хүнд цаг үед бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтан, эмч нартаа талархалаа илэрхийлье. Цар тахлын эмнэлэгт эмчлүүлээд гарсан иргэдийн нийгмийн сүлжээн дэх сэтгэгдлийг харахад та бүхнийг зүрх сэтгэлээсээ, сайн ажиллаж байгааг ойлгож байна. Тиймээс хувийн зүгээс ч талархаж байгаагаа илэрхийлье.

Өнөөдөр ачааллаа дийлэхгүй байгаагаас болж гэрийн нөхцөлд эмчлүүлж байгаа иргэд олон байна. Эмчилгээнд нийтлэг хэрэглэж байгаа эмийг эмийн сангуудаар худалдаалж болохгүй юу? иргэд цаг алдахгүйгээр тухай эмийг авч эмчилгээндээ хэрэглэх боломж бий юу?"

Түүний асуултанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариуллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn