СХД-ийн 19 дүгээр хорооны газар чөлөөлсөн хэсэгт ногоон байгууламж, авто зогсоол барина
2021.05.13

СХД-ийн 19 дүгээр хорооны газар чөлөөлсөн хэсэгт ногоон байгууламж, авто зогсоол барина

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019, 2020 онд зөвшөөрөлгүй баригдсан авто гараашуудыг буулган, газар чөлөөлж 62 дугаар сургуулийн өргөтгөлийн бүтээн байгуулалтыг хийсэн билээ.

Өнөөдөр /2021.05.13/ холбогдох албаны удирдлагуудтай газар чөлөөлж, сургуулийн өргөтгөл баригдсан талбайд ажиллаж, дараагийн бүтээн байгуулалт хийх төлөвлөгөө, гүйцэтгэлийг талаар санал солилцлоо.

Зөвшөөрөлгүй баригдсан авто гараашуудыг чөлөөлсөн 19 дүгээр хорооны тус талбайд “Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аяны хүрээнд ногоон байгууламж бүхий авто зогсоолыг байгуулахаар төлөвлөөд байна.

Бүтээн байгуулалт өрнөх тус талбайд хуримтлагдсан их хэмжээний барилгын хог, хаягдлыг өчигдөр /2021.05.12/ дүүргийн ЗДТГ, Тээвэрлэлт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-тай хамтран цэвэрлэж, бэлтгэл ажлыг хангаж байна.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn