Математик, физик, мэдээлэл зүйн 93 багш онлайнаар сургалтанд оролцлоо
2021.05.14

Математик, физик, мэдээлэл зүйн 93 багш онлайнаар сургалтанд оролцлоо

Балжиннямын Баярсайхан Сангаас зохион байгуулсан Завхан аймгийн ЕБС-ийн Математик, Физик, Мэдээлэл зүйн багш нарт зориулсан онлайн сургалт, уулзалт амжилттай боллоо. Сургалт-уулзалтад математик, физик, мэдээлэл зүйн 93 багш онлайнаар сургалтанд оролцлоо.

Боловсролын Үнэлгээний төвийн Математикийн хичээл хариуцсан мэргэжилтэн Д.Цэцэгдэлгэр, Физикийн хичээл хариуцсан мэргэжилтэн М.Сумъяагэрэл, Завхан нутгийн уугуул физикийн шилдэг, залуу багш Ж.Хатанбаатар нар боловсролын үнэлгээ, Завхан аймгийн боловсролын түвшин, анхаарах асуудлын талаар маш чухал шаардлагатай мэдээллүүдийг багш нарт хүргэлээ.

Улсын хэмжээнд боловсролын түвшингээр Завхан аймаг 2018 онд 8-р байранд, 2016 онд 16-р байранд, 2020 онд 18-р байранд орсон, багш дутагдалтай байгаагаас аймгийн хэмжээнд математикийн хичээл зааж байгаа 55 багш, зөвхөн физикийн хичээл зааж байгаа 1 багш, мэдээлэл зүйн 2 багш, математик-физик хичээл хамт зааж байгаа 16 багш, математик-мэдээлэл зүй хичээл зааж байгаа 6 багш байгаа зэрэг нь багшлах боловсон хүчний нөөц бүрдүүлэлт, боловсролын үнэлгээний түвшинд дээшлүүлэх, багш нарыг илүү дэмжиж ажиллах, бодлогын түвшинд анхаарах шаардлагатай байна.

Энэхүү сургалт нь багш нараа чадавхжуулж, улмаар амьдралд хөл тавих гэж буй ахлах ангийн хүүхдүүдээ ЭЕШалгалтаа амжилттай өгөхөд нь туслах дэмжих зорилготой. Ялангуяа нутгийн хүүхдүүдээ байгалийн шинжлэх ухааны хичээлийг илүү сонгож нэн эрэлт хэрэгцээтэй байгаа ажил мэргэжилтэй болоосой гэж хүсч байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn