Балжиннямын Баярсайхан сангаас "Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?" цахим сургалт явуулллаа
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан
2021.03.18

Балжиннямын Баярсайхан сангаас "Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?" цахим сургалт явуулллаа

"Балжиннямын Баярсайхан Сан"-аас зохион байгуулсан “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?” цахим сургалт амжилттай болж өндөрлөлөө. Сургалтанд Завхан аймгийн 17 сумаас 11, 12-р ангийн 1118 сурагч онлайнаар оролцлоо.

Сургалтыг:
  • Химийн инженер мэргэжилтэй, олон улсын Карьер Директ мэргэжил сонголт, карьер хөгжлийн чиглэлээр зөвлөгөө өгөх албан ёсны эрхтэй зөвлөх. Олон улсын амьдралын дасгалжуулагчдын холбоогоор (ICF) итгэмжлэгдсэн ACSTH хөтөлбөрийн амьдралын дасгалжуулагч, багш Ц.Бадамхатан,
  • Зохиолч, Мэргэжлийн болон Хувь Хүний Хөгжлийн Хөтөч
  • Шотланд Улсын Шилдэг Амжилтанд хүрсэн Ази Эмэгтэй Шагналт, Шотландын Зохиолчдын Хорооны Жанетта Бавий Цомын эзэн П.Ууганбаяр багш нар заалаа.

Дэлхийд болон Монгол улсад өнөө цаг үед ямар мэргэжил илүү хэрэгцээтэй байгаа мөн цар тахлын үед хөрвөх чадвартай ажил мэргэжлүүдийн талаар маш сонирхолтой судалгаа, мэдээлэл хүргэлээ.

Мөн сургалтын төгсгөлд азтан шалгаруулж “Мэргэжил сонголтын тест” үнэ төлбөргүй хийлгэх эрхээр Асгат, Баянхайрхан, Их-Уул, Улиастай, Баянтэс сумдын 6 сурагч шалгарлаа.

“Балжиннямын Баярсайхан Сан” дараагийн сургалтаараа сурагчдын эрэлт хэрэгцээ ихтэй байгаа “Тэтгэлэгт хөтөлбөр”-үүдэд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх юм байна.

Сургалтын үеэр Б.Баярсайхан гишүүн
Аав минь "Ажил хүнийг голохоос, хүн ажлыг голж болдоггүй юм шүү" гэж үргэлж сургадаг байж билээ. Хүүхдүүддээ хандан бүх ажил мэргэжил сайхан, ур чадвар эзэмшихээс гадна мэргэжлийн ёс зүйг эрхэмлэн явах талаар сэтгэгдлээ хуваалцлаа

Сургалтанд зочноор оролцсон хоёр зөвлөх багшдаа, идэвхтэй оролцсон сурагчиддаа болон анги удирдсан багш, нийгмийн ажилтнууддаа зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийлсэн юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn